Монгол улсын 2009-2011 оны төсвийн төсөл
Монгол Монгол Улсын Засгийн газар Хэвлэсэн: 2008
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т “улсын төсвийг төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэн батлах”-аар заасны дагуу “Төсвийн хүрээний мэдэгдлийг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын 2008 оны 41 дүгээр тогтоолоор зөвшөөрсөн үндсэн үзүүлэлтүүдийг баримтлан түүний хүрээнд төсвийн төслийг боловсруулна.
Хуулийн төслөөр Монгол Улсын 2009 оны төсвийн орлого, зарлагын нийт хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн төсвөөс татан төвлөрүүлэх орлогын хэмжээг тогтоох, төсвийн ерөнхийлөн захирагчдад төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зорицуулахаар тусгана.
Монгол улсад үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр 2008-2015
Монгол Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Хэвлэсэн: 2008
Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөний дагуу Монгол Улсын Засгийн газар “Монгол улсад үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг батлаг гаргалаа.
Энэхүү хөтөлбөрийг боловсруулахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан Засгийн газраас боловсруулж УИХ-д өргөн бариад байгаа “Мянганы хөгжлийн сорилтод суурилсан Монгол Улсын үндэсний хөгжлийн цогц бодлого”-д тусгагдсан мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх үндэслэл, үзэл санаа, манай улсын аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологийн салбарын чадавхийн судалгаа, нэгдсэн үнэлгээний дүн болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийн салбаруудын цаашдын хөгжлийн эрэлт хэрэгцээ, дэлхий нийтийн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагыг үндэс болгов.
“Монгол улсад үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийн гол зорилго нь эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадвар, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх талаар төр, засгаас тэргүүн ээлжинд авч хэрэгжүүлэх бодлого, зорилт, арга хэмжээг тодорхойлон Монгол Улсын онцлогт тохирсон үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх хөгжүүлэх үндсийг тавихад оршиж байгаа болно.
International Workshop on Improving E-Learning Policies and Programs: Proceedings
English Asian Development Bank Published 2008 ISBN: 971-561-557-0
International Workshop on Improving E-Learning Policies and Programs held at ADB in Manila in August 2004 brought together 19 developing member countries from across the Asia and the Pacific region with public and private sector experts in e-learing and Asian Development Bank staff. Participants identified areas for collaboration such as e-textbook, e-teacher training, and mobile learning using hand held devices. Concept papers were prapered for each country based on information and understanding gleaned during the conference with the intension of seeking government and private sector support for investments in e-learning.
Эдгээр номуудыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207 |