Шинэ ном, сэтгүүл 2009.02.03

A- A A+
Шинэ ном, сэтгүүл 2009.02.03

Шинэ ном, сэтгүүл 2009.02.03

  Үйлчилгээний тухай
  Онлайн каталоги
  Шинэ ном судалгаа
  Үйл ажиллагаа

 

Сүйрэл: Мөхөж устах, мандан бадрахаа нийгэм хэрхэн сонгодог тухай

Зохиогч: Жэред Даймонд
Хэвлэсэн: 2008
ISBN: 978-99929-0-736-3
Худалдах үнэ:
Хатуу хавтастай: 17000 төг
Зөөлөн хавтастай: 15000 төг

Профессор Жаред Даймонд Улс нийгэм оршин тогтнох түүхэн зүй тогтлыг олон жил судалсны үндсэн дээр энэхүү “Сүйрэл” номоо бичсэн бөгөөд нийгэм орших эс орших нь тухайн нийгмийн дотоод бүтэц, зүй тогтлоос хамаардаг ба ялангуяа байгаль орчны доройтлын үр нөлөөг дутуу тооцож болохгүйг олон нийгмийн жишээн дээр тулгуурлан анхааруулсан юм.
Нийгмийг мандан бадарснаар нь бус доройтож сүйрснээр нь харьцуулан судлахдаа зохиогч байгаль орчны доройтол, харилцаа муутай хөршийн нөлөө, худалдаа арилжааны түншээ алдах, мөн байгаль орчны доройтлыг сөрөх оновчтой бодлого үгүй байх зэрэг нь сүйрлийн шалтгаан болох үндэстэйг эртний болон орчин үеийн олон улс нийгмийг дэлгэрэнгүй шинжилж, харьцуулсны үндсэн дээр тогтоожээ.
Энэ бүх хүчин зүйл нь өнөөгийн Монгол улсын хувьд хөгжлийн дараагийн шатанд гарахад тулгарах асуудлууд байх магадлал өндөр тул Нээлттэй Нийгэм Форум уг номыг төрөлх хэлээрээ унших боломжийг олон нийтэд олгохыг зорьсон билээ. 
Уг номыг зохиогч Жэред Даймонд “Буу, нян ба ган” номоороо Пулитцерийн шагнал авч байсан юм. 

Мөргөлдөөний тухай

Монгол
Хэвлэсэн: 2008
Зохиогч: Р.Болд
ISBN: 978-99929-3-080-2
Мөргөлдөөн бол нарийн төвөгтэй, шинжлэх ухааны үүднээс сайтар судлууштай үзэгдэл мөн. Аливаа нийгэм дэх зөрчил, түүнээс уламжилсан мөргөлдөөнийг эс хайхрах нь эдгээр категорын чухамхүү философийн агуулга, үлэмж нийтлэг шинж чанарыг алдагдуулахад хүргэмүй. Нийгмийн эмпирик аливаа үзэгдлийн эсрэг тэсрэг байдал харьцангуй чанартай нь эргэлзээгүй бөгөөд тэмцэл мөргөлдөөн нь үүсгэх үр дүн, нөлөөний хувьд сайн, муу талтай нь мэдээж. Нийгэм улс төрийн мөргөлдөөнийг оновчтой хэлбэрээр шийдвэрлэх замаар түүний сайн талыг хөгжлийн нэгэн хүчин зүйл болгон ашиглаж болно.
Ном найман бүлгээс бүрдэж байгаа. Нэгдүгээр бүлэгт мөргөлдөөн гэдэгт чухам юуг ойлгох талаар танилцуулна. Энд юуны өмнө "мөргөлдөөн" хэмээх ухагдахууныг авч үзэн түүнийг ойлгох "тулгын гурван чулуу" буюу мөргөлдөөнд оролцогчид, түүний нийгмийн орчин нөхцөл, мөргөлдөөний объект, мөргөлдөөний субъектив ойлгоц ба бие хүний элемент зэргийг тус бүрт нь шинжилсэн болой. Дараа нь мөргөлдөөнт үзэгдэлд багагүй түлхэц өгдөг бие хүний зан авирын төрх байдал, хэв шинж, ойлголт, дүйцээгүй үнэлэлт, үнэлэмжийн талаар дурьдана. Бас бие хүний сэтгэл зүйн дотоод зөрчилдөөн хийгээд мөргөлдөөний үндэс болох зөрчлийн тухай болон сөргөлдөөнт нөхцөл байдал хэмээх ойлголтын мөн чанарыг тайлбарлана, тэгээд мөргөлдөөнд тодорхойлолт өгнө. Цааш нь "мөргөлдөөн" ба "маргаан", тэдгээрийн ялгаа, мөргөлдөөний хүрээ хязгаар, ангиллын талаар өгүүлэхүй.

The Competitive Advantage of Nations: with a New Introduction

English
By Michael E. Porter
ISBN: 978-0-684-84147-2

Now beyond its 11th  printing and translated into twelve languages, Michael Porter's The Competitive Advantage of Nations has changed completely our conception of how prosperity is created and sustained in the modern global economy. Porter's ground breaking study of international competitiveness has shaped national policy in countries around the world. It has also transformed thinking and action in states, cities, companies, and even entire regions such as Central America.
Based on research in ten leading trading nations, The Competitive Advantage of Nations offers the first theory of competitiveness based on the causes of the productivity with which companies compete. Porter shows how traditional comparative advantages such as natural resources and pools of labor have been superseded as sources of prosperity, and how broad macroeconomic  accounts  of competitiveness are insufficient. The book introduces Porter's "diamond," a whole new way to understand the competitive position of a nation (or other locations) in global competition that is now an integral part of international business thinking. Porter's   concept  of  "clusters,"  or  groups   of interconnected firms, suppliers, related industries, and institutions that arise in particular locations, has become a new way for companies and governments to think about economies, assess the competitive advantage of locations, and set public policy.
Even before publication of the book, Porter's theory had guided national reassessments in New Zealand and elsewhere. His ideas and personal involvement have shaped strategy in countries, as diverse as the Netherlands, Portugal, Taiwan, Costa Rica, and India, and regions such as Massachusetts, California, and the Basque country. Hundreds of cluster initiatives have flourished throughout the world. In an era of intensifying global competition, this pathbreaking book on the new wealth of nations has become the standard by which all future work must be measured.

Эдгээр номуудыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207