МОНИТОРИНГИЙН ҮР ДҮН ТАНИЛЦУУЛАХ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
Өдөрлөгийн үеэр 2009 онд Нээлттэй Нийгэм Форумын мониторингийн тэтгэлэгт хөтөлбөрт оролцож төсөв, уул уурхай, шүүх, нийгмийн халамж, боловсрол зэрэг салбар чиглэлээр мониторинг хийсэн 24 төрийн бус байгууллага хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг танилцуулж мэдээлэл өгнө.
Мониторингийн хөтөлбөр нь засаглалын ил тод, хариуцлагатай байдлыг хангахад төрийн бус байгууллагуудын хєндлєнгийн хяналт тавих оролцоог нэмэгдүүлэх, энэ чиглэлээр тэдний чадавхийг бэхжүүлэх зорилготой.
Мониторингийн үр дүн танилцуулах нээлттэй өдөрлөг 2009 оны 12 дугаар сарын 23-ний өдөр Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд 10.00-17.00 цагт болно.
Хаяг:
Жамъян гүний гудамж-5/1
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар-48
Утас: 313207
Хөтөлбөр
10.00-10.05 | Нээлт |
10.00-10.40 |
Хүнсний аюулгүй байдал, чанарт төрөөс тавьж буй хяналт
|
10. 40-11.00 | Асуулт хариулт, төслийн үр дүнг дэлгэн үзүүлсэн самбаруудыг үзэж танилцах цаг |
11.00 -12.30 |
Төсвийн ил тод, нээлттэй байдал, иргэдийн оролцоо "Төсөвт мониторинг хийсэн туршлага, сургамж" " Төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоо (Төсөвтэй холбоотой шог зургийн үзүүлэн, дүрийн тоглолт, төсвийн ил тод байдал, иргэдийн оролцооны тухай нэвтрүүлэг)" |
12.30- 14.00 | Асуулт хариулт, төслийн үр дүнг дэлгэн үзүүлсэн самбаруудыг үзэж танилцах цаг |
14.00-15.00 |
Шүүхийн шийдвэр гаргах үйл явц, шийдвэрийн хэрэгжилт "Шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгчдийн оролцоо" "Эрх хязгаарлах шүүхийн шийдвэрийн хэрэгжилт" |
15.00-16.00 |
Боловсролын төсвийн ил тод байдал, зарцуулалт, шинжлэх ухаан технологийн сангийн үйл ажиллагаа, үр дүн "Улаанбаатар хотын бага сургуулийн 6 настай хүүхдүүдийн сургалтын хүртээмжийн асуудал" "Их дээд сургууль, коллежийг магадлан итгэмжлэх үйл ажиллагаа" "Сургалтын төрийн сангаас оюутнуудад олгож буй сургалтын тэтгэлэг, хөнгөлөлттэй зээл, тусламжийн хүртээмж" "Шинжлэх ухаан технологийн сангийн зарцуулалт, үр дүнгийн мониторинг" |
16.00-16.20 |
Уул уурхай "Уул уурхайн компаниас орон нутагт төлөх төлбөр, татварын орлогын мониторинг" |
16.20-17.00 |
Асуулт хариулт, төслийн үр дүнг дэлгэн үзүүлсэн самбаруудыг үзэж танилцах цаг Хаалт |