- Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ. Энэ жил инфляцийн түвшин харьцангуй буурсан, гадаад валютын нөөц тодорхой хэмжээгээр өссөн, олон улсын валютын сантай хэрэгжүүлж байгаа бодлого тодорхой хэмжээнд хэрэгжиж үр дүн өгсөн гэх мэдээлэл байгаа. Үүнийгээ хэлэлцэнэ. Монголбанкныхны оруулж ирж байгаагаар инфляцийн түвшинг найман хувьтай байлгах гол зорилтыг тавьж байгаа юм билээ. Ер нь өнөөгийн эдийн засгийн байдлыг авч үзвзл зээлийн хүү жилийн 28-30 хувьтай байна, зээлийн эх үүсвэр дутагдалтай, зарим салбар үндсэндээ зогсолтын байдалд орчихсон, банкуудын байдал төлөв нь сайнгүй байна. Дээр нь Монголбанкны бодлогын хүү арван хувьтай байна. Тиймээс ирэх жил инфляцийн түвшинг найман хувьд барина гэдэг түвэгтэй л юм.
-Үндсэн чиглэл хэрэгжсэнгүй гэдэгтэй та санал нийлэх үү?
-Нийлэлгүй яахав. 2009 онд 630 орчим км зам тавигдах ёстой. Гэтэл өнөөдер хэдэн км зам тавьсан нь тодорхойгүй байна. 2008 оны тавдугаар сард баталсан УИХ-ын 47 дугаар тогтоол гэж бий. Энэ нь эргэн төлвгдөх нөхцөлтэйгээр маш олон замын асуудлыг тавьсан. Гэтэл эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр өнеөдөр нэг ч зам зарлагдсангүй. Ийм байдлыг эдийн засгийн хүндрэл бэрхшээл рүү түлхээд сууна гэзэл дэндүү хариуцлагагүй явдал.
-Энэ сарын сүүлчээс эхлээд Оюу толгой төслийн эхний мөнгө орж ирнэ. Энэ мөнгөний хэрээр төсөв хэр томрох бол?
-Оюу толгойн гэрээг батлахдаа УИХ-аас 57 дугаар тогтоол гэж баталсан. Энэ тогтоол нь УИХ-ын ч, Засгийн газрын ч хүлээх хариуцлагыг ихээхэн өндөр болгож өгсөн. Үүгээр Монголын талын эзэмших хувь хэмжээ нь 34 хувь байх ёстой, татварын хөнгөлөлт үзүүлэхгүй. Мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу Засгийн газарт гэрээ байгуулах эрхийг олгосон байгаа. Энэ дагуу төсөл эхэлмэгц л тодорхой хэмжээнд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу орлого орж ирэх ёстой. Мөн гэрээгээр 250 сая ам.долларын урьдчилгаа авна гэж байгаа. Эндээс гэрээ байгуулагдсаны дараагаар 100 сая ам.доллар орж ирнэ. Энэ мөнгийг хэрхэх вэ гэдэг талаар Засгийн газар дээр ярьж байх шиг байна. Бэлэн мөнгө хэлбэрээр иргэдэд хүргэнэ, УИХ-ын сонгуулиар амласан амлалтда хэрэгжүүлнэ гэсэн ийм л хувилбарууд яригдаж байна. Улс төрийн нам хариуцлагатай байх ёстой. Сонгуульд ялсан бол амлалтаа бас хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ үүнийг эдийн засгийн маш зөв бодлоготой уялдуулж, шийдэхгүй бол иргэдэд сул мөнгө тараагаад, энэ нь эргээд эдийн засагтаа, түүнчлэн иргэдийн бодит орлогод, инфляцид нөлөөлвөл мөнгө тарааснаас эс юм болно.
/Өдрийн сонины 2009 оны 10 сарын 20 өдрийн 253 дугаарт нийтлэгдсэн ярилцлагыг товчлон хүргэв/