2007 оны санхүүгийн жилийн хувьд улсан хамгийн их татвар төлбөр төлсөн уул уурхайн 38 компанийн тайланг Засгийн газрын гаргасан тайлантай тулган үзсэн дэлхийд нэр хүндтэй Эрнст энд Янг компанийн урьдчилсан тайлан гарчээ. Цаг хугацаа ихээхэн алдаж уг тайлан гарч байгаа нь компаниуд болон Засгийн газрын байгууллагууд тайлангаа хугацаанд нь гаргаж өгөхгүй байгаатай ихээхэн холбоотой. 38 компанийн төлсөн ашигт малтмал ашигласны нийт төлбөрийн 12 орчим хувийг улсын төсөвт дангаараа оруулдаг Эрдэнэт үйлдвэр харин нийт татвар, төлбөрийн 80 хувийг оруулсан байх юм. Өөрөөр хэлбэл, нөөцийн харьцангуй бага хэсгийг ашиглаж байгаа ч татвар төлбөрийн дийлэнхийг энэ компани бүрдүүлж байна. Хамгийн их татвар төлсөн олборлох салбарын аж ахуйн нэгжүүдийг доорхи хүснэгтээс харж болохоор байна.
Компанийн нэр
|
Татвар, төлбөрийн хэмжээ
|
Нийт татвар, төлбөрт эзлэх хувь
|
Эрдэнэт
|
599,962,591
|
80.1
|
Бороо Голд
|
46,890,199
|
6.3
|
Алтан Дорнод Монгол
|
31,473,333
|
4.2
|
Таван Толгой
|
10,864,072
|
1.5
|
Петрочайна Дачин Тамсаг
|
8,723,500
|
1.2
|
Цайрт Минералс
|
8,432,890
|
1.1
|
Бусад
|
42,436,362
|
5.7
|
Тайлангийн дүнг ерөнхийлөн дүгнэвэл компаниудын төлсөн гэх татвар, төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг Засгийн газар авсан гэж хэлж чадахгүй байна. Үүний 11 орчим тэрбум төгрөг нь Алтан Дорнод Монгол компанитай холбоотой гарч байгаа зөрүү гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Харин энэ компаниас бусад компаниудын төлсөн гэх мөнгөнөөс 4,3 тэрбум төгрөгийг Засгийн газар аваагүй гэх юм. Үүний 80 орчим хувь нь нөөц ашигласны төлбөр байгаа нь анхаарал татаж байна. Тухайлбал, Болд Төмөр Ерөө Гол ХХК-ийн төлсөн гэх 2 тэрбум орчим төгрөгийн нөөц ашигласны төлбөрийг Засгийн газар аваагүй гэж тайлагнажээ. Бороо Голд компанийн яамд, агентлагууд, аймагийн захиргаанд өгсөн 100 гаруй сая төгрөгийн мөнгөн хандивыг авсан газрууд нь тайлагнаагүй байх жишээтэй. Энэ мэтчилэн тус тайлангаас уул уурхайн салбарын Монголын эдийн засагт оруулж байгаа бодит хувь нэмэр, мөн олон ээдрээтэй асуудлуудын тухай олж уншиж болох юм байна.
Үндэсний зөвлөлөөр тайланг хэлэлцсэний дараа олон нийтэд хүргэх юм байна.