Шинэ ном, сэтгүүл 2009.12.01

A- A A+
Шинэ ном, сэтгүүл 2009.12.01

Адагт үлдсэн тэрбум: Хамгийн ядуу буурай орнууд хэрхэн сүйрэн унаж байгаа болон энэ талаар юу хийж болох тухай өгүүлэх нь

Зохиогч: Пол Коллиер
Орчуулсан: Л.Баян-Алтай
Редактор: З.Эрэндоо
Хэвлэсэн: 2009
ISBN: 978-99929-0-870-Х
Худалдах үнэ: 12500

Пол    Коллиерын    нотолж    буйгаар    даян дэлхийд   ядуурал   маш   хурдтайгаар   өсч дэлхийн    нийт    хүн    амын    наян    хувьд нүүрлээд   байна.    Ангалд    үлдсэн   тэрбум    буюу дампууран   унаж   буй   50   гаруй   улсын   байдал хямралын хамгийн ноцтой түвшинд хүрээд байгаа бөгөөд эдгээр оронд тулгараад буй асуудлуудыг урьд   өмнө   хэрэглэж   ирсэн   уламжлалт   аргаар шийдэх боломжгүй ажээ.
"Адагт улдсэн тэрбум" хэмээх номондоо П.Коллиер хорин нэгдүгээр зууны хөгжиж буй дэлхий ертөнцийн хамгийн гол саад бэрхшээл нь дампууран унаж буй эдгээр 58 улс мөн болохыг нотлон харуулжээ. Энэ ном нь аж үйлдвэржсэн барууны орнуудын нэг их тоож анзаарч ирээгүй эл ядарсан, жижиг орнуудын талаарх хамгийн бодит мэдээллийг ил гаргаж тавьсан юм. Хүн төрөлхтний олонхоос өдөр ирэх тусам алслагдан ард нь хоцорч байгаа тэдний амьжиргааны түвшин туйлын доод хэмжээнд хүрээд байгааг энэ бүтээл харуулж чаджээ. Энэ орнуудад шинэчлэгч, өөрчлөгчид болон авилгачдын хооронд ширүүн тэмцэл өрнөж байгаа ч ихэнх тохиолдолд авилгачид ялсаар байна. ПКоллиер дампуурлын шалтгааныг эдгээр оронд нүүрлэж ирсэн иргэний дайн, байгалийн нөөцийн олборлолт болон экспортоос хамааралтай байдал, муу засаглал гэх мэт зангатай холбон тайлбарласан байна. Түүний бичсэнээр өнөөг хүртэл хэрэглэж ирсэн хөгжлийн арга замууд адагт үлдсэн эдгээр орныг занганаас нь гаргаж чадахгүй ажээ. Учир нь тусламжийн хөтөлбөрүүд ихэвчлэн үр дүн муутай байж ирсэн төдийгүй даяаршил илүү тогтвортой улс орнуудын хөгжилд сайнаар нөлөөлдөг боловч ядуугийн туйлд орсон дээрх орнуудын байдлыг улам хүндрүүлж байгаа аж. Адагт үлдсэн тэрбум хүнтэй эдгээр улсад хамгийн хэрэгтэй зүйл нь өндөр хөгжилд хүрсэн Их Найман Улсын зүгээс гаргаж болох зоримог, шийдэмгий хөгжлийн төлөвлөгөө хэмээн зохиогч П.Коллиер үзэж байна. Дампууран унаж буй эдгээр орныг занганаас гаргаж, хөгжлийн замд оруулъя гэвэл Их Найман Улс тэдэнд тусгайлан зориулсан худалдааны бодлогыг бий болгож, авилга, хээл хахуулийн тухай шинэ хуулиуд болон олон улсын шинэ шинэ хэм хэмжээг гаргаж, улмаар маш нарийн төлөвлөсөн цэргийн оролцооны үйл ажиллагааг ч хэрэгжүүлэх ёстой ажээ.
Дэлхийн Банкны Судалгааны хэлтсийн захирал асан, эдүгээ Оксфордын Их Сургуулийн Африкийн Эдийн Засгийн Судалгааны Төвийн захирал Пол Коллиер нь бүх амьдралынхаа турш дэлхий дахины ядууралтай тэмцэж ирсэн нэгэн билээ. Тэрбээр «Адагт улдсэн тэрбум» номондоо өнөөгийн дэлхийн ертөнцийн өмнө тулгараад буй хүмүүнлэгийн асар том гамшигийг гэтлэн давах найдвар, гэрэл гэгээг харуулж чадсан байна.

World Development Report 2010: Development and Climate Change

by World Bank
Published November 2009
ISBN: 0-8213-7987-9

Act Now, Act Together, Act Differently

Today's enormous development challenges are complicated by the reality of climate change—the two are inextricably linked and together demand immediate attention. Climate change threatens all countries, but particularly developing ones. Understanding what climate change means for development policy is the central aim of the World Development Report 2010. It explores how public policy can change to better help people cope with new or worsened risks, how land and water management must adapt to better protect a threatened natural environment while feeding an expanding and more prosperous population, and how energy systems will need to be transformed.

The report is an urgent call for action, both for developing countries who are striving to ensure policies are adapted to the realities and dangers of a hotter planet, and for high-income countries who need to undertake ambitious mitigation while supporting developing countries efforts. A climate-smart world is within reach if we act now to tackle the substantial inertia in the climate, in infrastructure, and in behaviors and institutions; if we act together to reconcile needed growth with prudent and affordable development choices; and if we act differently by investing in the needed energy revolution and taking the steps required to adapt to a rapidly changing planet.

In the crowded field of climate change reports, WDR 2010 uniquely:

    * emphasizes development
    * takes an integrated look at adaptation and mitigation
    * highlights opportunities in the changing competitive landscape and how to seize them
    * proposes policy solutions grounded in analytic work and in the context of the political economy of reform

Монгол улсын 2010-2012 оны төсвийн төсөл

Монгол
Монгол Улсын Засгийн газар
Хэвлэсэн: 2009

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т “улсын төсвийг төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэн батлах”-аар заасны дагуу “Төсвийн хүрээний мэдэгдлийг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын 2009 оны 42 дугаар тогтоолоор зөвшөөрсөн үндсэн үзүүлэлтүүдийг баримтлан түүний хүрээнд төсвийн төслийг боловсруулна.
Хуулийн төслөөр Монгол Улсын 2010 оны төсвийн орлого, зарлагын нийт хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн төсвөөс татан төвлөрүүлэх орлогын хэмжээг тогтоох, төсвийн ерөнхийлөн захирагчдад төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зорицуулахаар тусгана.

Эдгээр номуудыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207