Орон нутгийн төсвийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэгт урьж байна

A- A A+
Орон нутгийн төсвийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэгт урьж байна

“Иргэд төсвөө хянана”  иргэний нийгмийн сүлжээний 2010 оны 1-р сарын нээлттэй хэлэлцүүлгийг “2010 оны орон нутгийн төсвийн мониторинг” сэдвээр  зохион байгуулах гэж байна.

Тус сүлжээний гишүүд нийслэл, түүний зарим дүүрэг, аймаг, сумын 2009 оны төсвийн гүйцэтгэл, 2010 оны төсвийн төслийг хэлэлцэж баталсан ИТХ-ын хуралдаанд сууж ажиглалт хийсэн тухайгаа танилцуулж цаашид орон нутгийн төсвийг ил тод, нээлттэй болгох, иргэдийн оролцоог хангах, энэ чиглэлээр төр, захиргааны байгууллагатай хамтран ажиллах талаар санал бодлоо солилцох юм.

Хэлэлцүүлэг 2010 оны 01-р сарын 15-ны Баасан гаригийн 14.30-17.30 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын зааланд болно.

Сонирхсон байгууллага, хүмүүсийг нээлттэй хэлэлцүүлэгт өргөнөөр оролцохыг урьж байна.

Асууж тодруулах зүйл гарвал 313207 утсаар ННФ-ийн ажилтан Д.Сэнгэлмаа, 99163657 утсаар ИТХ сүлжээний зохицуулагч Д.Цэрэнжавтай тус тус харилцана уу.