Шинэ ном, сэтгүүл 2010.01.14

A- A A+
Шинэ ном, сэтгүүл 2010.01.14

Эмэгтэйчүүдийн нүдээр: Үндэсний аюулгүй байдал

Эмэгтэйчүүдийн нүдээр IV чуулганы эмхтгэл
Хэвлэсэн: 2009

Хүний эрх, эрх чөлөөн, жендэрийн шударга ёсыг хангаж, ардчилал, иргэний нийгмийг бэхжүүлье гэвэл “Үндэсний аюулгүй байдал” гэдэг ухагдахууныг онол, практикийн хувьд задлан шинжилж, үндэсний аюулгүй байдлыг хангах одоогийн үзэл баримтлал, бодлогод хүний эрхэд суурилсан, жендэрийн мэдрэмжтэй дүн шинжилгээ хийж, хүний аюулгүй байдлыг хангах үндсэн утгаар шинэчлэн тодорхойлох зайлшгүй шаардлага тавигдаж байна.
Тиймээс Монголын эмэгтэйчүүдийн ТББ-ын үндэсний сүлжээ МОНФЕМНЕТ нь 2009 оны "Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулганаа "Үндэсний аюулгүй байдал" сэдвээр зохион байгууллаа. 2009 оны 3-р сарын 6-нд болсон энэ чуулганаар бид хүний аюулгүй байдлыг хангах төрийн үндсэн үүрэг, төр ба үндэстэн, байгаль орчны хамгаалал, хүнсний аюулгүй байдал, бэлгийн мөлжлөг, цагаачлал, хүн худалдаалах гэмт хэрэг, хүүхэд хамгаалал, хүний эрхийг хамгаалагчдын аюулгүй байдал болон иргэний нийгмийн тогтвортой хөгжил зэрэг асуудлыг хөндөн 9 илтгэл танилцуулж 300-гаад оролцогсдын хүрээнд хэлэлцүүллээ.

Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн үеэр хийсэн телевизийн мониторинг

Глоб интернэшнл ТББ
Хэвлэсэн: 2009

Ерөнхийлөгчийн 2009 оны сонгууль хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд, өргөн нэвтрүүлгийн хэрэгслийн тоо ихээхэн нэмэгдсэн, олон нийтийн радио, телевиз байгуулагдсан, Монголын сэтгүүлчийн баримтлах зарчим батлагдсан, өргөн нэвтрүүлгийн хэрэгслээр явуулах сонгуулийн төлбөртэй болон төлбөргүй сурталчилгааны цагийг СЕХ-ноос баталж өгсөн, Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан сонгуулийн үйл ажиллагааг сурвалжлах журам баталсан, Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдсан зэрэг Ерөнхийлөгчийн өмнөх сонгуультай харьцуулахад өвөрмөц нөхцөл байдалд болж өнгөрөв.
Бидний энэ тайлан, сонгуулийн сурталчилгааг цаашид тэнцвэртэй, шударга болгох, үүний тулд хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд зохих өөрчлөлт оруулах, шаардлагатай хуулийг шинээр батлах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрийн алдааг засаж залруулахын тулд үндэслэл болгох, баримтлах чухал баримт бичиг болно гэдэгт итгэж байна.

Олон улсын маркетинг: Мэдээлэл технологийн эрин зуунд дэлхийн зах зээлд өрсөлдөх стратеги

Монгол
Зохиогч: Д.Төмөрбат
Хэвлэсэн: 2009
ISBN: 978-99929-4-447-3

Энэхүү ном нь гурван хэсэгтэй. Олон улсын маркетингийн Орчины хүчин зүйлүүдийн тухай өгүүлэх "Олон Улсын Маркетингийн Орчины Шинжилгээ" хэмээх нэгдүгээр хэсэг нь гурван бүлгээс бүрдэх бөгөөд "SLEPT" аргад дулдуйдахдаа дотоод маркетинг нь олон улсын маркетингиасаа юугаараа ялгаатай болох, дэлхийн зах зээлд шийдвэр гаргах онцлог, олон улсын маркетингийн нийгэм-эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, олон улсын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй Орчины хувьсагчууд нь компаниудын маркетингийн зорилтонд хэрхэн нөлөөлж байдаг, үүдэн бий болох эрсдэлийг хэрхэн бууруулах, олон улсын маркетинг түүнийг хөдөлгөгч хүчин зүйлүүд, дэлхийн зах зээл дэх тоглогчид тэдгээрийн маркетингийн онцлог, боломжуудыг хэрхэн ашиглах, санхүү-эдийн засгийн хямралын үеийн маркетинг, олон улсын зах зээлд маркетингийн үр нөлөөтэй хөтөлбөр боловсруулах урьдач нөхдөл зэргүүдийг авч үзэх болно.

Эдгээр номуудыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207