|
|
|
ДЭЛХИЙ ДАХИНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТАЙЛАН 2009-2010
Хэвлэлийн мэдээлэл: 2010 оны нэгдүгээр сараас Дэлхий Эдийн Засгийн Форумаас Нээлттэй Нийгэм Форумтай хамтран бизнесийн байгууллагуудын дунд 2010 оны "Удирдах ажилтны санаа бодлын судалгаа"-г явуулах гэж байна
Удирдах ажилтны санаа бодлын судалгаа буюу "Бизнесийн салбарынхны дуу хоолой" нь Дэлхий Дахины Өрсөлдөх Чадвар тайлангийн чухал хэсэг бөгөөд тайланг тухайн улс орны эдийн засгийн орчин болон түүний тогтвортой өсөлтөд хүрэх чадварыг хэмжиж чадахуйц байхад гол үүрэг гүйцэтгэдэг юм. Судалгаагаар олоход хэцүү, ховор байдаг маш олон төрлийн хувьсагч бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулж, Монголд үйл ажиллагаагаа явуулж буй бизнесийн удирдах ажилтнуудын бизнесийн орчны талаарх санаа бодлыг танддаг.
1979 оноос хойш Дэлхий Дахины Өрсөлдөх Чадварын тайлан нь Дэлхийн Эдийн Засгийн Форумын тэргүүлэх зэрэглэлийн судалгаа болсон бөгөөд эдийн засгийн өрсөлдөх чадвар, өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлүүдийг улс орнуудын хооронд харьцуулдгаараа дэлхийд хүлээн зөвшөөрөгджээ.
Манай улсын хувьд түүвэрт хамрагдсан удирдах ажилтнууд энэ чухал судалгаанд оролцох агаад судалгаанд хариуцлагатай хандаж бүрэн зөв бөглөх нь Монгол улсын хувьд нарийвчлал сайтай, найдвартай өгөгдөл оруулахад чухал үүрэгтэй юм. Судалгааны ажлыг ННФ Хумен Фортис компанитай хамтарч явуулна.