НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ / ОРЛОГЫН АЖИГЛАГЧ ХҮРЭЭЛЭН
Олон нийтийн хэлэлцүүлэг:
Уул уурхайн гэрээний хяналт ба удирдлагын зарим асуудал
2010 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр
15:00-17:00 цаг
Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхим
Шууд орчуулга: Монгол-Англи
Илтгэгчид:
- Жозэф Бэлл, Хоган & Хартсон Хуулийн компани
- Роберт Конрад, Дюкийн Их Сургууль
- Маттью Генаси, Орлогын Ажиглагч Хүрээлэн
- Н. Дорждарь, Нээлттэй Нийгэм Форум
Оюутолгойн зэс-алтны томоохон төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг Монгол улс байгуулсан билээ. Түүнчлэн алт, жонш, нүүрсний Бороогоулд, Цайрт Минерал, Чиньхуа Мак зэрэг компаниудтай тогтвортой байдлын гэрээ байгуулсан. Цаашид ч томоохон орд газар, стратегийн ордуудыг, тухайлбал Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахад гадаадын хөрөнгө оруулагчтай тодорхой гэрээг байгуулна гэсэн хүлээлт байгаа.
Гэрээнүүд олон жил үргэлжлэх уул уурхайн томоохон төслийн хувьд зурагдах тул тэдгээрийг хэрэгжүүлэх орчин нөхцөл их хэмжээгээр өөрчлөгдөх магадлалтай. Түүнчлэн Засгийн газар өөрийн хүлээсэн үүргээ биелүүлэх, гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлэх чадавхи зэрэг нь эцсийн дүндээ тухайн гэрээнүүд Монголд ашигтай байх эсэхийг тодорхойлно. Гэрээг хэрэгжүүлэхэд олон асуудал үүсэн гарах нь зайлшгүй, харин гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нь тийм амар ажил биш байдаг. Ийм нөхцөлд гэрээг амжилттай хэрэгжүүлэхэд учирч болох эрсдлүүдийг Засгийн газар, хөрөнгө оруулагчид болон бусад талууд сайн ойлгох хэрэгтэй бөгөөд нэгэнт батлагдсан уул уурхайн гэрээг амжилттай хэрэгжүүлэхэд тустай тодорхой арга механизмыг бүрдүүлэхэд талууд хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна.
Хэлэлцүүлэгт дараахь асуудлыг хөндөхөөр төлөвлөж байна. Үүнд:
- Орлого, хөрөнгө оруулалт, бусад зардлын хяналт
- Татварын удирдлага, татварын бодлогын өөрчлөлт ба гэрээ
- Гэрээний явцын үнэлгээ, хянан өөрчлөх боломж
- Маргааныг шийдвэрлэх арга зам
- Гэрээг хянахад иргэний нийгэм, олон нийтийн гүйцэтгэх үүрэг
Энэ хэлэлцүүлгийн зорилго нь уул уурхай салбарт зурагдсан гэрээний хэрэгжилт, түүний зохистой хяналтыг хангахад Монголын талаас шийдвэрлэх бодлогын чухал асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахаас гадна иргэний нийгмийн байгууллагууд, тэр дундаа Нээлттэй Нийгэм Форум болон Орлогын Ажиглагч Хүрээлэн энэ асуудлаар шаардлагатай тогтолцоо, чадавхийг бий болгохын тулд ямар хувь нэмэр оруулж болох талаар санал бодлоо солилцоход оршино.