Шатаж буй Евроази: Монголын ардчиллын хар өдөр

A- A A+
Шатаж буй Евроази: Монголын ардчиллын хар өдөр

Др. Стив Ноерпер (2006 оны 1-р сарын 14)

Өнгөрсөн Баасан гаригт Монголын эвслийн Засгийн газар унасан явдал саяхныг хүртэл тус бүс нутагт шинээр тогтсон ардчиллуудын зарлан тунхаглагч гэж тооцогдож ирсэн энэ орны хувьд эрх чөлөөний хөгжил, дэвшилд нь гарсан ухралт болов. Засгийн газарт байсан хуучин коммунист МАХН-ын 10 сайд огцрохоо зөвшөөрсөн нь парламент дахь МАХН-ын гишүүд ардчилсан эвсэл болон Монголын хүн амын томоохон хэсгийн сонгуулийн саналаас чадварлагаар хулгайлсан хэрэг байлаа. Парламент дахь МАХН-ын гишүүд өөрсдийнхөө ардчиллын өмнөх үеийн хар өдрүүдийн урт гарын тактикийг чадварлагаар ашиглан Ерөнхий сайдын албан тушаалыг хашаад хоёр жил ч болж амжаагүй, 1990-ээд оны эхээр улс, орноо ардчиллын замаар удирдахад хүчин зүтгэж явсан Цахиагийн Элбэгдоржийн хүчин чармайлтыг ор тас үгүйсгэж, Иргэний Зориг Намын удирдагч, авилгалын эсрэг тэмцэл, сайн засаглалыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай зогсдогоороо нэрд гарсан Др, Санжаасүрэнгийн Оюуныг хэл, үгээр доромжиллоо.

Ардчиллын дуу, хоолой болсон Элбэгдорж, Оюун нарыг ийнхүү багалзуурдуулж байхыг үзээд Монголчуудын дийлэнх олонхи нь ичэн хөшиж, нулимс унаган буруу харж байв. Монгол Улс ардчилал өөд эргэсэн цагаас хойш ихэнх хугацаанд МАХН засгийн эрхийг барьж байсан атал парламент дахь МАХН-ын гишүүд Ерөнхий сайд Элбэгдоржид ядуурал, эдийн засгийн бүтэлгүйтлийг тохож, түүний Засгийн газрын огцрох шалтгаан болгосон сэжигтэй, худал зэмлэлийг тулган хүлээлгэв. Хэдийгээр өнгөрсөн жил нь улстөрийн ороо бусгаа байдал, сэтгэл зовоом тэнгэрт хадсан үнэ, ажил болон боломжийн цалингийн хомсдлын жил байсан ч өнгөрсөн долоо хоногийн үйл явдал нь илт шудрага бус, ардчиллыг аюулд учруулсан үйлдэл байлаа.

Шинэ авторитарианизмын аюул, ардчилсан ололтын ухралтад санаа зовж буй Ази, Европ, Латин Америкийн орнууд өнөөдөр Монголд Элбэгдоржид, Украинд Юрий Ющенкод нүүрлэж буй улстөрийн хямрал хоорондоо хачин ижил төстэй болохыг харж байна. Цаашилбал, энэ хоёр улс сүүлийн жилүүдэд хувийн болон хэвлэлийн эрх чөлөөг боомилж, шинэчлэгчдийг хавчин эрчим хүчний нөөцөө зэвсэг болгон ашигласан (энэ нь Украинд уур, хилэнгээ гаргасан, Монголд Юкосын хэрэг, явдлын үр дүн болж илэрсэн) Оростой хил залгадаг. Путин Евроази даяар шинэ авторитар дарангуйлагчийн жишиг болж, Узбекистанаас Казахстан, Таджикистан, өмнө нь 70 жил ноёрхож асан Монгол хүртэлх газар нутгийг хамарсан Төв Азид ардчилал аюулд ороод байна. Украин, Гүрж, Киргизстанд гарсан “өнгөт” хувьсгалын гэрэл сүүлийн үеийн үйл явдлуудаас болж хүч авахаасаа илүү улам замхарч байна. Миний биеийг оролцуулаад олон улсын олон ажиглагч Монголыг ардчиллыг бэхжүүлж, сталинч эдийн засгийн шинэчлэл, улстөрийн эрх чөлөө нь урагш замнах зам гэдгийг Төв Азийн Станууд болон ойр, зэргэлдээ Хойд Солонгос мэтийн улсуудад нотлон харуулж байсныг харж байсан. АНУ-ын Ерөнхийлөгч Буш 11-р сарын айлчлалынхаа үеэр Монголыг ардчиллын загварын нь төлөө дэмжин сайшааж, Ирак дахь энхийг сахиулах хүчин чармайлтын нь төлөө талархаж байсан. АНУ-ын Батлан Хамгаалах Яамны сайдын 10-р сард хийсэн айлчлалын дараа болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал Орос, Хятадын хооронд хавчигдсан Монголын стратегийн ач холбогдлыг илүү ухамсарласан байдлаар тодорхойлогдсон юм. Монгол дахь ардчиллын дэвшил, эдийн засгийн шинэчлэл түүнийг АНУ-ын Ерөнхийлөгчийн Мянганы Сорилын Сангийн санхүүжилт авах Азийн эх газрын цорын ганц улс болж шалгарахад хүртэл хүргэсэн боловч түүний энэ байр суурь одоо аюулд орж болзошгүй байна.

Огцорсон Ерөнхий сайд Элбэгдорж ил тод байдал, хариуцлагын тогтолцоог баталгаажуулахын тулд бие даасан мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө идэвхтэй тэмцэгч байв. Сүүлийн үеийн үйл явдлууд өнгөрсөн долоо хоногт гарсан олон нийтийн хүчирхийллийн гинжин урвал, эсвэл цаашдын уналтад хүргэж болно. Монгол ардчилсан ололт, амжилтын нь ихэнхийг, эсвэл зарим хүний үзэж байгаагаар бүхэлд нь үгүй хийх улстөрийн бужигнааны бүтэн нэг үеийг ч амсаж  болно. 2006 он Монголын нөлөө тухайн үед мэдэгдэж байсан дэлхий даяар түгэж, төрийн харилцааны эхийг тавьж байсан тэр үеийг тэмдэглэх Монголын анхны Эзэнт Гүрний 800 жилийн ойн жил болох нь одоо хачин харамсалтай бөгөөд инээдэмтэй харагдаж байна. Монголд гарсан цусгүй төрийн эргэлтээс үүдэлтэй хувь хүнийг дайрч давшилсан явдал, ардчилалд учирсан аюул нь түүнд тавих олон улсын анхаарал, ажиглалтыг ихэд ихэсгэв. Нэгэнтээ Монгол дэлхий дахиныг анхааран ажиглаж байсны нэгэн адил өнөөдөр дэлхий, түүний ардчиллын төлөө тэмцэгч хэсэг Монголыг баахан харамсангуй ажиглан байна.