АНУ-ын Элчин сайд УИХ-ын зарим гишүүнд албан бичиг хүргүүлжээ (2006.04.04)

A- A A+
АНУ-ын Элчин сайд УИХ-ын зарим гишүүнд албан бичиг хүргүүлжээ (2006.04.04)

АНУ-ын Элчин сайд УИХ-ын зарим гишүүнд албан бичиг хүргүүлжээ (2006.04.04)

“Зууны мэдээ” сонинд /¹81/ мэдээлснээр, УИХ-ын хаврын чуулган маргааш эхлэх гэж буйтай  холбогдуулан АНУ-ын Элчин сайд Памела Слуцаас УИХ-ын зарим гишүүнд нэгэн албан бичиг хүргүүлсэн аж. Элчин сайд уг албан бичгийг УИХ  дахь МАХН-ын 14, Ардчилсан намын бүх гишүүнд хаягласан байна гэж тус сонинд бичээд албан бичгийг бүрэн эхээр нь нийтэлжээ. Түүнд дурдахдаа:
 УИХ-ын хаврын чуулганд бэлтгэж байгаа энэ үед уг чуулганаар хэлэлцэхээр товлогдсон хэд хэдэн чухал асуудлаар АНУ-ын санаа зовниж буй зүйлс болон зөвлөмжүүдийг тантай хуваалцахыг бид хүссэн юм. Бид энэхүү зөвлөмжүүдээрээ Монгол Улсын дотоод хэрэгт оролцох санаа агуулаагүй юм. Харин ч АНУ болон Монгол Улс иж бүрэн түншлэлийн хурээнд ур дүнтэй хамтран ажиллахын тулд Монгол Улс нь олон улсын стандарт. хэм хэмжээг тууштай мөрдөхөд бэлэн гэдгээ батлан харуулах шаардлагатай. Эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх нь ардчилал, зах зээлийн эдийн засгийн чиглэлээр Монгол Улсын олсон амжилтыг хууль ёсны болгон баталгаажуулах юм. Зөвлөмж болгосон алхмуудыг авч хэрэгжүүлэх нь авилга, терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй хамтран тэмцэх найдвартай түнш, хөрөнгө оруулж, бизнес хийх тааламжтай орчин бүхий ардчилсан улс хэмээн олон улсын тавцан дахь  Монгол Улсын нэр хүндийг өсгөхөд тус нэмэр болох юм. Маш их өртөг зардал бүхий дэд бүтцээ санхүүжүүлж, ядуурлыг бууруулан, тогтвортой өсөлтөд хүрэхэд шаардагдах гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд Монгол Улс бизнест ээлтэй, авилгаас  ангид орчныг бүрдүүлэх хэрэгтэй юм.
Бидний сонирхсон асуудлууд нь:
-Авилгатай тэмцэх хууль,
-Мөнгө угаахтай тэмцэх хууль
-УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрэм,
-УИХ-ын байнгын хорооны хуралдааны дэг ,
-Сонгуулийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүд,
-Татварын шинэтгэл,
 -Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт эдгээр болно.

Энэхүү хууль тогтоомжуудыг авч хэлэлцэхэд тань нэмэлт мэдээлэл болгож, хууль тус бүрээр бидний сонирхож, санаа тавьж буй асуудлуудыг тусгасан товч танилцуулгыг хавсаргалаа. Эдгээр маш чухал асуудлыг хэлэлцэх үедээ энд тавигдсан саналуудыг анхааралтай авч үзнэ гэдэгт бид найдаж байна.

Авилгын талаар санаа зовних байдал өсөн нэмэгдэж байгааг харгалзан Монгол Улс Мянганы Сорилтын сангаас тусламж авах эрхээ ямар тохиолдолд хадгалан үлдэх тухай мэдээллийг хавсаргалаа. Эцэст нь, АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад үзүүлж буй тусламжийн талаар товч мэдээллийг хавсаргасан болно.

Хаврын чуулган эхлэхээс өмнө болон эхэлсний дараа миний бие ажилтнуудынхаа хамт тантай  уулзаж, манай талаас сонирхож буй асуудлуудаар ярилцах боломж олдоно байх хэмээн найдаж байна. Асууж тодруулах зүйл байвал надтай холбоо барьж лавлана уу.

Таныг хүндэтгэсэн Элчин сайд Памела Слуц

Холбогдох баримт бичгүүдийг хавсаргав гэжээ.