ЖДБ-ийг дэмжих сан байгуулахгүй бол татварын бойкот хийнэ (2006.04.20)

A- A A+
ЖДБ-ийг дэмжих сан байгуулахгүй бол татварын бойкот хийнэ (2006.04.20)

ЖДБ-ийг дэмжих сан байгуулахгүй бол татварын бойкот хийнэ (2006.04.20)

Төсвийн тодотголыг УИХ авч хэлэлцэж буйтай холбогдуулан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим,  Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл,  Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Татварын шинэчлэлийн төлөө төрийн бус байгууллагуудын эвслээс хамтарсан мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлд “хүүхдийн мөнгө”, “залуу гэр бүлийн мөнгө” гэх мэт нийгмийн халамжийн үйл ажиллагаа, намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн популист амлалтуудыг хэрэгжүүлэх санхүүжилтийн асуудлууд их төлөв тусгагдаж, өнөөдрийн Монгол Улсын хамгийн гол тулгамдсан асуудлууд болох ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, эдийн засгийн өнөөгийн тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох, бизнес-хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох шинэтгэлийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын талаар огт дурдахгүй байгаад харамсч байна гэжээ.

Монгол Улс орлогоо нэмэгдүүлэхгүйгээр энэ мэт нийгмийн халамжийн үйл ажиллагааг төсвөөс удаан хугацаанд санхүүжүүлж чадахгүй гэж эдгээр байгууллагууд  үзэж байна. Үүний оронд  “Жижиг, дунд бизнесийг дэмжих сан”-г байгуулж бодитойгоор ажиллуулахыг парламентын гишүүдэд хандан уриалаад энэ нь эдийн засгийн өсөлтийг урамшуулах, ядуурал, ажилгүйдлийг бууруулах замаар нийгмийн халамжийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх хамгийн бодитой арга хэмжээ болно гэжээ. Хэрэв ийм сан байгуулахгүй, татвар төлөгчдийн хүлээж байгаа татварын тогтолцооны шинэтгэлийг УИХ зоригтой хийж чадахгүй бол хувийн хэвшлийнхэн зохион байгуулалттайгаар татварын бойкот хийж тодорхой хугацааны турш татвараа төлөхгүйгээр энэ санг өөрсдөө  байгуулна хэмээн мэдэгджээ.