АН-ынхан хурал хаяж, УИХ-ын дарга нөхөн сонгуулийн товыг хүчээр батлууллаа (2006.05.26)

A- A A+
АН-ынхан хурал хаяж, УИХ-ын дарга нөхөн сонгуулийн товыг хүчээр батлууллаа  (2006.05.26)

АН-ынхан хурал хаяж, УИХ-ын дарга нөхөн сонгуулийн товыг хүчээр батлууллаа  (2006.05.26)

УИХ дахь АН-ын зөвлөлийнхөн нөхөн сонгуулийн товыг МАХН-ын гишүүдтэй зөвшилцөхөөр УИХ-аас завсарлага авсан билээ. Гэвч хоёр нам зөвшилцөж чадсангүй, МАХН-ынхан 46 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалтыг есдүгээр сарын 3-ны өдөр, долдугаар сарын 9-нд санал хураах боломжтой гэсэн байр суурьтай  УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанд оролцов.

УИХ-ын дарга Байнгын хороодоос оруулсан нөхөн сонгуулийн санал хураалтыг  ирэх есдүгээр сарын 3-ны өдөр гэж олонхийн саналаар дэмжигдсэн  товыг батлахаар санал хураалгахад  АН-ынхан оролцсонгүй. Гэвч УИХ-ын дарга санал хураалтад оролцоогүй АН-ын гишүүдийг дэмжсэн хүмүүсийн тоонд оруулж, нөхөн сонгуулийн санал хураах товыг дэмжив. Мөн УИХ-ын сонгуулийн 46 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг зарлах, улсын төсвөөс зарцуулах зардлын хэмжээг 12 сая төгрөгөөр тогтоолоо.

АН-ынхан  үүнийг эсэргүүцэж завсарлага авъя хэмээсэн ч УИХ-ын дарга  өгсөнгүй. АН-ынхан “Бид завсарлага авсан.Танд хэлсэн шүү дээ. Нөхөн сонгуулийн товыг хүчиндэж болохгүй” хэмээгээд  чуулганыг орхиж гарлаа. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Л.Гансүхээс лавлахад тэрээр АН-ын гишүүд чуулганыг хаяж гараагүй, завсарлага авсан. Нөхөн сонгуулийн товыг УИХ-ын дарга хүчээр баталчихлаа. АН Yндсэн хуулийн цэцэд гомдол гаргана гэсэн байр суурьтай байгаа ажээ.