Мянганы сорилтын шинжээчид Монголд иржээ (2006.05.29)

A- A A+
Мянганы сорилтын шинжээчид Монголд иржээ (2006.05.29)

Мянганы сорилтын шинжээчид Монголд иржээ (2006.05.29)

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, хатагтай П. Слуц бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцлаа. Монгол Улсын хувийн хэвшлийн байр суурийг бэхжүүлэх, удирдлагын арга барилыг сайжруулах, боловсон хүчнийг сургах, мэдээллийн технологийн салбар, гэр хорооллын амьжиргааны нөхцөлийг дээшлүүлэх зэрэг төслүүдийг судлахаар АНУ-ын Мянганы сорилтын сангийн шинжээчдийн баг Монгол Улсад айлчилж буйг Ерөнхийлөгчид илтгэв. Монгол Улс олон улсын терроризмын эсрэг эвслийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож буйд талархал дэвшүүлээд, авилгал, хээл хахууль, мөнгө угаах гэмт хэрэгтэй хийж буй тэмцэлд АНУ цаашид ч Монгол улсад туслалцаа үзүүлэхийг Элчин сайд нотлохын хамт АНУ-ын Фулбрайтын сангийн шугамаар тэтгэлэгт сургалтад хамрагдах монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх шийдвэр гарсныг төрийн тэргүүнд мэдэгджээ.