2006 оны төсвийн тодотгол батлагдав (2006.06.05)

A- A A+
2006 оны төсвийн тодотгол батлагдав (2006.06.05)

2006 оны төсвийн тодотгол батлагдав (2006.06.05)

2006 оны төсвийн тодотголыг хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн бариад хоёр сар гаруй хугацаа өнгөрсний эцэст өнгөрсөн баасан гаригийн чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэн баталжээ. Төсвийн тодотголоор  манай улсын төсвийн орлого 1051.6 тэрбум, зарлага 1161.2 тэрбум болж байгаа аж. Улсын төсвийн орлого ДНБ-ий 41.9 хувь, зарлага 46.2 хувь болж, төсвийн алдагдал ДНБ-ий 4.4 хувийг эзлэж байна. 2006 оны төсвийн урсгал зардал 27550.6 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.

Тухайлбал, Төрийн сангийн он дамжсан өрийг барагдуулахад 2.3 тэрбум, Увс аймгийн төсөвт газруудын халаалтын зардалд үүссэн өрийг барагдуулахад 64 сая, өндөр настны тэтгэврийн зөрүүг арилгах, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээг бүрэн тэтгэврийн доод хэмжээнд хүргэхэд 13.8 тэрбум, Ховд аймгийн Булган, Ярантын замыг үргэлжлүүлэн барихад 900 сая төгрөг төсөвлөжээ.  УИХ-аас  ашигт малтмалын үнийн өсөлтийн гэнэтийн ашгийн татварын хуулийг баталсантай холбогдуулан алт, зэсийн үнийн өсөлтөөс 86.1 тэрбум төгрөг төсөвт төвлөрөхөөр тооцолсон  бол аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 25.8 тэрбум төгрөгөөр буурах тооцоо гарчээ.

 Чуулганы хуралдаанаар хүүхдэд олгох мөнгөний асуудлаар санал хураалгахад УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүдийн санал болгосон арван мянга, таван мянгын санал унаж, 95.2 хувийн саналаар хүүхэд бүрт гурван мянган төгрөг олгох Засгийн газрын санал дэмжигджээ.


Тодотгол: 2006 онд төсвийн ерөнхийлөн захирагчдын  зарцуулах төсөв (Мянган төгрөгөөр)

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 1.079.489.4
УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн
бичгийн дарга 
4.789.183.2
Үндсэн хуулийн Цэцийн дарга 143.173.7
Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч 352.071.1
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 3.789.367.3
Улсын Ерөнхий прокурор 2.759.401
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн
нарийн бичгийн дарга
95.187.8
Ерөнхий сайд 16.391.911.9
Шадар сайд 12.056.895.3
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 19.720.244.1
Гадаад хэргийн сайд 13.222.622
Сангийн сайд 273.720.260.5
Хууль зүй, дотоод хэргийн сайд 59.523.754
Байгаль орчны сайд 7.524.951.1
Батлан хамгаалахын сайд 27.433.095.9
Барилга, хот байгуулалтын сайд 8.149.221.8
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 204.967.557.3
Зам тээвэр, аялал жуулчлалын сайд 111.940.742.4
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд  256.780.229.1
Түлш, эрчим хүчний сайд 39.212.691.4
Үйлдвэр, худалдааны сайд 5.889.317.5
Хүнс, хөдөө аж ахуйн сайд 14.190.754.6
Эрүүл мэндийн сайд 103.138.025.6
Улсын мэргэжлийн хяналтын асуудал
эрхэлсэн сайд
5.694.178.3
Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд 15.067.608
Төрийн албаны зөвлөлийн дарга 175.695.6
Сонгуулийн  ерөнхий хорооны дарга 77.291.9
Хүний эрхийн үндэсний комиссын дарга  94.518.7
Үндэсний ерөнхий аудитор  221.143.2
Санхүүгийн зохицуулах хорооны дарга 332.427.5
Үндэсний статистикийн газрын дарга 1.003.263.5
Цагаатгах ажлыг удирдан зохион
байгуулах комиссын дарга
392.987.5
Монголын үндэсний олон нийтийн
радио, телевиз
5.218.527.2
Аймаг, нийслэлийн Засаг дарга 5.500.000.0


Тодотгол: Улсын төсвөөс 2006 онд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг    (мянган төгрөгөөр)

Нийт дүн 7.185.689.0
Архангай 375.908.3
Баян-Өлгий 352.369.1
Баянхонгор 680.178.9
Говь-Алтай 965.588.8
Дорнод 89.756.8
Дундговь 553.414.2
Завхан 760.820.1
Өвөрхангай 532.909.4
Сэлэнгэ  138.978.6
Төв 530.093.8
Увс 776.919.0
Ховд 535.849.4
Хөвсгөл 264.082.2
Хэнтий  548.335.6
Говьсүмбэр 80.484.8