ТББ-уудад хүргэх уриалга
УИХ-аар “Хуулийн этгээдийн орлогын албан татварын” хуулийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан ТББ-ын татварын зохицуулалтын талаар Нээлттэй Нийгэм Форум төрийн бус байгууллагуудад хандан уриалга гаргаж байна.
Төрөөс төрийн бус байгууллагыг дэмжих гол механизм нь татварын таатай бодлого буюу ТББ-уудад үзүүлэх татварын хөнгөлөлт, чөлөөлөлт байдаг. Дэлхийн ихэнх орнууд ТББ-уудыг татварын таатай бодлогоор дэмждэг бөгөөд орлого, ашгийн татвар, эд хөрөнгийн татвар, онцгой татвар, нэмэгдсэн өртгийн татвар, гаалийн зэрэг татваруудаас чөлөөлдөг олон улсын нийтлэг стандарт байдаг.
Төрийн бус байгууллагуудыг гишүүддээ үйлчилдэг болон нийгэмд үйлчилдэг гэж хуваадаг нь татвар ногдуулах талаасаа ихээхэн ач холбогдолтой юм. Нийгэмд үйлчилдэг байгууллага нь нийт нийгэмд буюу нийгмийн зарим тодорхой хэсэгт ашиг тустай байхын зэрэгцээ гишүүдийнхээ ашиг сонирхолд үйлчилдэг байгууллагуудтай харьцуулахад төрөөс илүү их дэмжлэг туслалцаа хүртэх эрхтэй байдаг. Иймээс ихэнх орнууд нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагуудыг татвараас бүрэн чөлөөлдөг байна.
Монгол Улсын хувьд 1997 онд батлагдсан ТББ-ын тухай хуулиар төрийн бус байгууллагуудыг гишүүддээ үйлчилдэг болон нийгэмд үйлчилдэг гэж ангилсан бөгөөд одоо мөрдөж буй “Аж ахуйн нэгж, байгууллагын албан татварын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-р заалтаар “нийгэмд үйлчилдэг улсын бүртгэлтэй төрийн бус байгууллагын орлогыг албан татвараас чөлөөлнө” гэж заасан. ТББ-ын тухай хуулийн 19-р зүйлд ТББ-ын орлого нь гишvvний татвар, хандив, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, дvрмийн зорилгоо хэрэгжvvлэхтэй холбогдсон аж ахуйн vйл ажиллагаанаас олсон орлого, зээлийн, өвийн болон төсөл хэрэгжvvлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө зэргээс бүрдэхээр тодорхойлжээ.
“Аж ахуйн нэгж, байгууллагын албан татварын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-р заалтаар төрийн бус байгууллагын гишүүд, дэмжигчдийн татвар, хандивыг албан татвараас чөлөөлдөг. Мөн түүнчлэн уг хуулинд хуулийн этгээд ТББ-уудад хандив өгвөл татвараас чөлөөлөгдөх заалт байсан боловч 2001 онд хийсэн нэмэлт, өөрчлөлтөөр энэ заалт хүчнигүй болсон байна.
ТББ-уудын хувьд татварын хууль энэ салбарыг хөхүүлэн дэмжих, санхүүжилтийг бэхжүүлэх нэн чухал хууль тул одоо УИХ-аар хэлэлцэгдэж буй “Хуулийн этгээдийн орлогын албан татварын тухай” хуулийн төсөлд ТББ-ууд өөрсдийн санал бодол, дуу хоолойгоо гаргах шаардлагатай байна. Үүнд ялангуяа дараахь тодорхой саналыг УИХ-ын гишүүдэд хүргэх нь чухал байна:
- Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын орлогыг татвараас чөлөөлөх. Өөрөөр хэлбэл одоо үйлчилж буй “Аж ахуйн нэгж, байгууллагын албан татварын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-р заалтыг хэвээр үлдээх.
- Хуулийн этгээдийн нийгэмд үйлчилдэг ТББ-д өгсөн хандивыг татвар ногдох орлогоос хасч тооцох заалтыг шинээр оруулах. Түүнчлэн хандивлагчийн албан татвар ногдох жилийн орлогоос нийгэмд үйлчилдэг ТББ-д өгсөн хандивын нийт дүнгээр тооцоолон хасч татварын хөнгөлөлт үзүүлэх заалт оруулах.
- Төрийн бус байгууллага нь өөрийн үндсэн үйл ажиллагаанаасаа гадна аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд үүнээс олох орлогыг дүрэмдээ заасан зорилгодоо зарцуулах ёстой. Энэ орлого нь татвараас чөлөөлөгдөнө. Харин дүрэмдээ заасан зорилгоос өөрөөр зарцуулвал орлогын албан татвар төлнө.
Хавсралт 1
Татварын хууль болон хуулийн төслийн харьцуулалт
АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХАРЬЦУУЛАЛТ
ОДОО ҮЙЛЧИЛЖ БУЙ АЖ |
“АШГИЙН БУС ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ” ХУУЛИЙН АЖЛЫН ХЭСГЭЭС БОЛОВСРУУЛСАН ТӨСӨЛ |
УИХ-Д ХЭЛЭЛЦЭГДЭЖ БУЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ (2005*08*09) |
УИХ-ЫН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ҮЕЭР УИХ-ЫН ТАТВАРЫН ХУУЛИЙН АЖЛЫН ХЭСГИЙН САНАЛ |
З дугаар зүйл. Албан татвар төлөгч 1. Дараахь аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна: 4/ төрийн бус байгууллага;
|
З дугаар зүйл. Албан татвар төлөгч 1. Дараахь аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна: 4/ ашгийн бус хуулийн этгээд;
|
15 дугаар зүйл. Ашгийн бус хуулийн этгээд, нийгмийн салбарт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдэд албан татвар ногдуулах 15.1. Гишүүддээ үйлчилдэг ашгийн бус хуулийн этгээдийн орлого болон нийгэмд үйлчилдэг ашгийн бус хуулийн этгээдийн энэ хуулийн 16.1.3-т зааснаас бусад орлогод албан татвар ногдуулна.15.2. Нийгмийн салбарт дараахь үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн энэ хуулийн 16.1.4-т зааснаас бусад орлогод албан татвар ногдуулна: 15.2.1. эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх; 15.2.2. сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол, мэргэжлийн болон дээд боловсрол олгох, мэргэжлийн сургалт явуулах; 15.2.3 төсвийн байгууллагын эрхэлж буй аж ахуйн үйл ажиллагаа. |
Хуулийн төслөөс хасах заалт 15 дугаар зүйл. Ашгийн бус хуулийн этгээд, нийгмийн салбарт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдэд албан татвар ногдуулах гэсэн
Хуулийн төсөл дээр шинээр нэмэх заалтууд 4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёо 4.1.6 “байгууллага” гэж ашгийн төлөө бус үндсэн үйл ажиллагаа эрхэлж байгаа тодорхой төрлийн үйл ажиллагаандаа албан татвар төлөх үүрэг хуулиар хүлээсэн ашгийн төлөө бус хуулийн этгээд болон нийгмийн салбарт үйл ажиллагаагаа явуулж хуулийн этгээдийг: 6 дугаар зүйл. Албан татвар ногдох орлого 6.4. Албан татвар төлөгч байгууллагын дараахь орлогод албан татвар ногдоно: 6.4.1. ашгийн төлөө бус хуулийн этгээдийн хууль болон дүрмэнд зааснаас бусад үйл ажиллагаанаас олсон орлого 6.4.2. нийгмийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого |
7 дугаар зүйл. Албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх 1. Албан татвар төлөгчийн дараахь орлогыг албан татвараас чөлөөлнө: 2/ төрийн бус байгууллагын гишүүд, дэмжигчдийн татвар, хандив;
(Төрийн бус байгууллагын тухай хуулиар орлогыг дараах байдлаар тодорхойлсон |
7 дугаар зүйл. Албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх 1. Албан татвар төлөгчийн дараахь орлогыг албан татвараас чөлөөлнө: 2/ ашгийн бус хуулийн этгээдэд хувь хүн хуулийн этгээдийн өгсөн хандив,гишүүний татвар;
(Ашгийн бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслөөр орлогыг дараах байдлаар тодорхойлсон 15 дугаар зүйл. Ашгийн бус хуулийн этгээдийн санхүүжилт 15.1. Ашгийн бус хуулийн этгээдийн санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ: |
Албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх 16 дугаар зүйл. Албан татвараас чөлөөлөх 16.1. Албан татвар төлөгчийн дараахь орлогыг албан татвараас чөлөөлнө. 16.1.3.1. үндсэн үйл ажиллагаанаасаа олсон орлого; 16.1.4.1. төсвөөс авсан санхүүжилт; |
Хуулийн төслөөс хасах заалт
Төслийн 16.1.3 болон 16.1.4 заалтуудыг бүхэлд нь хасах Хасагдах заалтууд: 16.1.3.1. үндсэн үйл ажиллагаанаасаа олсон орлого; 16.1.4.1. төсвөөс авсан санхүүжилт; |
Албан татвараас хөнгөлөх Төрийн бус байгууллагагатай холбоотой татвараас хөнгөлөх |
Албан татвараас хөнгөлөх Ашгийн бус хуулийн этгээдтэй холбоотой татвараас хөнгөлөх |
17 дугаар зүйл. Албан татвараас хөнгөлөх Ашгийн бус хуулийн этгээдтэй холбоотой татвараас хөнгөлөх заалт байхгүй |
|