Өнгөрсөн долоо хоног үйл явдлаар дүүрэн байв
Японы Ерөнхий сайд Коизуми Монголд айлчиллаа. Япон бол манай улсын хамгийн том хандивлагчдын нэг. Одоогийн байдлаар Япон Монгол Улсад 1.2 тэрбум америк долларын тусламж үзүүлээд байгаа аж. “АЭ” сонинд мэдээлснээр Ерөнхий сайд Коизуми Ханеда нисэх онгоцны буудлаас нисэхийн өмнө хэвлэлийнхэнд хийсэн мэдээлэлдээ: “Монгол бол Хойд Солонгостой харилцаа холбоотой, мөн байгалийн баялаг ихтэй улс. Бид ойрын хугацааны ашиг, алдагдлаас илүү Япон-Монголын урт хугацааны найрсаг харилцааг цаашид яаж хөгжүүлэх тухай ярилцмаар байна” гэж хэлжээ.
Монголч эрдэмтдийн 9-р хурал Ерөнхийлөгчийн ивээл дор болж өнгөрөв. Зүрх, сэтгэлээ Монголын төлөө зориулж буй эрдэмтдийн цугларалтаар зөвхөн Монгол хэл бичгийн соёлын тухай чрилцаад өнгөрсөнгүй. Төр ёсны уламжлал, нийгэм-эдийн засгийн шинэчлэл, соёл урлаг болоод “Дэлхийлэл ба Монгол” сэдвээр санал солилцжээ.
Нэг долоо хоног үргэлжлэх долоон орон оролцсон “Хаан эрэлд” нэртэй цэргийн сургалт, дадлагын сургууль өнгөрсөн додоо хоногт эхлэв.