УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлууд (2006.09.27)
УИХ-ын дарга Ц.Нямдоржийн захирамжаар УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын дарааллыг тогтоосон байна. Yүнд:
1. Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
2. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
3. Чингис хаан нэр, Чингис хааны албан ёсны хөргийг хэрэглэх тухай хуулийн төсөл
4. “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх, орон нутгийн өмчийн зарим эд хөрөнгийг төрийн өмчид хүлээх авах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
5. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн төсөл
6. “Нүүрс хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
7. Гаалийн тухай болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд
8. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2007 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
9. Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийн төсөл
10. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2007 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
11 . Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд
12. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
13. Орон нутгийн боловсон хүчний босоо тогтолцоог зохицуулсан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Архивын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ус цаг уур, орчны шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авто тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Стандарчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай/
14. Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
15. Бичил уурхайн тухай хуулийн төсөл
16. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн төсөл
17. Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
18. Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
19. Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
20. Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
21. “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
22. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
23. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
24. Хаягдал хөнгөнцагааны хайлшид нэг удаагийн татвар тогтоох тухай хуулийн төсөл, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төсөл
25. Жагсаал, цуглаах хийх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
26. бусад