МСС Монголын дөрвөн төслийг дэмжжээ (2006.10.04)

A- A A+
МСС Монголын дөрвөн төслийг дэмжжээ (2006.10.04)

МСС Монголын дөрвөн төслийг дэмжжээ (2006.10.04)

Монгол Улсад эрүүл мэндийн оношлогоо, судалгааны төв байгуулах, ажилгүйдлийг бууруулах зорилготой мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, төмөр замыг сайжруулах, харилцаа холбоо, мэдээлийн технологийг хөгжүүлэх гэсэн үндсэн дөрвөн төслийг АНУ-ын Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлэхээр болсон хэмээн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар “Өнөөдөр” /¹231/ сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.  Түүний хэлснээс үзвэл  МСС-гийн ажлын хэсгүүд хэд хэдэн удаа судалгаа хийсний үндсэн дээр манай улсаас өргөн барьсан зарим нэг төслийг дэмжих боломжгүй гэдгээ албан ёсоор хэлжээ. Эдгээрийн тоонд гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх төсөл дэмжигдээгүй байна. Хэдийгээр хөрөнгө оруулалт их шаардагдах боловч гарах үр дүн нь бага гэж үзсэн тул дэмжигдээгүй аж.  Дээрх дөрвөн төсөлд төвлөрсөн болохоор эдгээр төсөл дээр ажиллах нарийн мэргэжлийн хүмүүсийг АНУ-д сонгон шалгаруулж авч байна. Сонгон шалгаруулалт арваннэгдүгээр сарын сүүлээр дуусна. Мөн бид заавал АНУ-ын талыг хүлээж суулгүй, таван жилийн хугацаатай хэрэгжих төслүүд дээр ажиллах хүмүүсээ эндээ сонгон шалгаруулаад бараг дуусч байна гэж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ярьжээ.  Тэрбээр 2007 оны хоёрдугаар сар гэхэд бүх асуудал цэгцрээд АНУ-ын Конгрессоор орох байх  хэмээн мэдэгдсэн байна. 
Авлигын эсрэг хууль, Мөнгө угаахын эсрэг хууль хууль батлагдчихсан учир ямар нэгэн асуудал гарахгүй хэмээн мөн хэлжээ.