Засгийн газар огцрох уу? (2006.10.16)

A- A A+
Засгийн газар огцрох уу? (2006.10.16)

Засгийн газар огцрох уу? (2006.10.16)

М.Энхболдын Засгийн газар огцрох эсэх асуудал энэ долоо хоногийн улстөрийн гол сэдэв боллоо. УИХ-ын дахь Ардчилсан намын 23 гишүүн М.Энхболдын Засгийн газарт итгэл үзүүлэхгүй байна. Тэд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Засгийн газрыг огцруулахыг хүссэн албан бичгээ УИХ-ын даргад өргөн барив. Уг бичигт дурдснаар Засгийн газар танхимын зарчмаар ажиллах чадваргүй байгаа нь түүнийг огцруулах нэг гол үндэслэл болж байгаа аж. Хоёрт, М.Энхболдын тэргүүл¬сэн Засгийн газрын үед хууль завхрах, иргэдийн эрх ашиг хохи¬рох, шударга ёс алдагдах байдал газар авч, авилгал, хээл хахууль¬тай тэмцэх тэмцэл зогсч, авилгачид, албан тушаалаараа түрий баригч¬дын хууль бус үйлдлүүд хэтэрлээ. Гэмгүй иргэд, төрийн шу¬дарга албан хаагчид балмад этгээ¬дүү¬дийн гарт амь насаа алдлаа гэж энэ бичигт дурджээ. Гуравт, энэ Засгийн газар Мон¬гол Улсын хөгжилд даацтай нө¬лөө үзүү¬лэхүйц урт хугацааны бодлого гаргаж хэрэгжүүлэхгүй байгаа нь түүнийг огцруулах үндэслэл болж буй гэжээ. Шударга ёс алдагдаж, хариуцлага тооцох боломжгүй байдлыг бий болгож байгаа тул ийм засгийг солих нь нийгмийн захиалга болоод байна гэж Ардчилсан нам үзэж байна. Хэрэв энэ удаа Засгийн газар огцрохгүй бол  түүнийг огцортол энэ асуудлыг тавих эрх хуулиар олгогдсон тул цааш тууштай үргэлжлүүлэн өргөн барьсаар байх болно хэмээн УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр УИХ-ын гишүүн Ламбаа мэдэгджээ. Тус намын УИХ дахь зөвлөлийн дарга Л.Гансүхийн мэдэгдснээс үзвэл  2006 он дуусахад хоёрхон сар үлдээд байхад энэ оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт 40 хувьтай байгаа нь Засгийн газар ажил хийж чадахгүй байгааг харуулж буй агаад Засгийн газар огцрох том үндэслэл болж байна. Тэрчлэн  дараагийн Засгийн газарт Ардчилсан нам орохгүй гэж тус намын Гүйцэтгэх зөвлөл шийдвэрлэжээ. МАХН одоо УИХ-д 39 суудалтай болж дангаараа Засгийн газар байгуулах боломжтой болсон учир гаднын долоон сайдыг татаж оронд нь МАХН хүнээ тавих боломжтой, гэхдээ энэ бол МАХН-ын шийдэх асуудал хэмээн тэд мэдэгджээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд М.Энхболд өнөөдрийн сонинуудаар дамжуулан өөрийн байр сууриа илэрхийлж ил захидал илгээжээ. Түүний захидалд дурдснаас үзвэл “УИХ-ын нэр бүхий гишүүдийн Засгийн газрыг огцруулах тухай бичиг нь улс төрийн зорилготой явуулга” хэмээн тэрбээр дүгнэсэн байна. Энэ улс төрийн явуулгад Засгийн газар дараахь хариуг өгч байна хэмээн Ерөнхий сайд М.Энхболд мэдэгдээд "Засгийн газар УИХ-аар батлагдсан өөрийн гэсэн мөрийн хөтөлбөргүй өдий хүрлээ" гэсэн нь үнэнд нийцэхгүй. Засгийн газар УИХ-ын 2004 оны 24 дүгээр тогтоолоор баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн "Авилгал, хээл хахуультай тэмцэх тэмцэл зогсч, авилгачид, албан тушаалаараа түрий баригчдын хууль бус үйлдлүүд хэрээс хэтэрлээ" гэсэн нь гүтгэлэг гэж мөн мэдэгджээ. Энэ Засгийн газрын үед Авлигын эерэг тэмцэх хууль гарч, дуулиант хэргүүд шүүхээр шийдэгдэж байна гэж Ерөнхий сайд хэлжээ. Түүний хэлснээс үзвэл одоогийн байдлаар цагдаа, прокурорын байгууллага авилгал, албан тушаалын 99 хэрэгт мөрдөн байцаалт явуулж, 40 хэрэгт яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.  2006 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө тал илүү хувиар тасарч..." гэхчлэн сүржигнэсэн нь бас л үнэнд нийцэхгүй гэж тэрбээр үзжээ. 2006 оны хөрөнгө оруулалт өмнөх онтой харьцуулбал үнийн дүнгээрээ 40 гаруй тэрбум төгрөгөөр илүү байгаа бөгөөд төлөвлөгөө оны эцэс гэхэд 90-ээс доошгүй хувийн биелэлттэй гарна хэмээн Ерөнхий сайд М.Энхболд мэдэгджээ.
Нэгэнт Засгийн газрыг огцруулах асуудал албан ёсоор тавигдсан учраас УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар долоо хоногийн дотор Байнгын хороогоор хэлэлцэн 14 хоногт багтаан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэх юм байна.