Авилгалын үзүүлэлтээр Монгол Улс ухарчээ (2006.11.22)
Транспаренси Интернэшнл олон улсын байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудын авилгалын индекс гаргадаг билээ. 2006 оны авилгалын индексийн нээлтийг 2006 оны 11 дүгээр сарын 6-нд Берлин хотноо хийсэн байна. Уг индекс нь авилгалын төвшинг тухайн улс орны иргэд хэрхэн үнэлж байгаагаар нь улс орнуудыг жагсаан гаргадаг. Индексийг гаргахдаа тухайн улс оронд хийгдсэн судалгаа, санал асуулга гэх мэт авилгалтай холбоотой эх сурвалж дээр үндэслэдэг байна. Транспаренси Интернэшнл нь индексийг гаргахдаа ХБНГУ-ын Пассау их сургуулийн профессор Иохан Граф Ламбсдорфтай хамтран ажиллажээ.
2006 оны индексээр Монгол Улс 2,8 үнэлгээгээр 99 дүгээр байрт орсон байна. Энэ нь 2005 оноос 14 байраар ухарсан үзүүлэлт юм. 2005 онд 3.0 үнэлгээгээр 85 байрт орж байлаа. 2006 оны Монголын индексийг гаргахдаа Монголд хийгдсэн таван судалгаа, тайлан дээр үндэслэсэн бол 2005 оных дөрвөн эх сурвалж, 2004 оных гурван эх сурвалж дээр үндэслэгджээ. Монгол Улс уг индекст 2004 оноос эхлэн багтсан юм.
Энэхүү индекс нь 10 буюу хамгийн сайн, 0 буюу хамгийн муу гэсэн үзүүлэлтээр гаргадаг. 2006 оны индексийн хувьд 163 улс орон хамрагдсанаас нэгдүгээр байрт 9,6 үзүүлэлтээр Финланд, Исланд, Шинэ Зеланд оржээ. Харин хамгийн доод үзүүлэлт буюу 163-р байрт Гайт улс 1,8 үзүүлэлтээр оржээ.
2006 оны индексээр авилгалын төвшин эрс буурсан улс орнуудад Алжир, Чех, Энэтхэг, Япон, Латви, Ливан, Мавритус, Парагвай, Словени, Турк, Уругвай, Туркменистан зэрэг орон оржээ. Харин авилгалын төвшин улам газар авсан улс орнуудад Бразил, Куба, Израйл, Иордан, Лаос, Тринидад Тобако, Тунис болон АНУ багтжээ.
Дэлхийн улс орнуудын авилгалын 2006 оны индекс [PDF]
Дэлхийн улс орнуудын авилгалын 2005 оны индекс [PDF]
Монгол улсын авилгалын индексийн үзүүлэлт
Он Байр Үзүүлэлт Магадлалын төвшин Ашигласан эх сурвалж
2006 99 2.8 2.3 - 3.4 5
2005 85 3.0 2.4 - 3.6 4
2004 85 3,0 2.6 - 3.2 3