Төрийн ил тод байдлын талаар төр, иргэний нийгэм, бизнесийнхэн хамтран хэлэлцэв (2006.12.07)

A- A A+
Төрийн ил тод байдлын талаар төр, иргэний нийгэм, бизнесийнхэн хамтран хэлэлцэв (2006.12.07)

Төрийн ил тод байдлын талаар төр, иргэний нийгэм, бизнесийнхэн хамтран хэлэлцэв (2006.12.07)

Форумын дэлгэрэнгүй тэмдэглэл [HTML]       [PDF]

П.Эрдэнэжаргал, Нээлттэй Нийгэм Форумын гүйцэтгэх захирал

“Төрийн ил тод байдлыг хангах хууль эрх зүйн орчин, хэрэгжилт” хуралдааны илтгэлүүд: 

“Төрийн ил тод байдлыг хангах хууль эрх зүйн орчин”  үндсэн илтгэл
Д.Лүндээжанцан, УИХ-ын дэд дарга

“Мэдээллээр үйлчлэх төрийн үүрэг” 
Х.Наранжаргал, Глоб Интернэшнл  ТББ-ын ерөнхийлөгч

“Хууль тогтоох үйл ажиллагааны ил тод байдал”
Р.Бурмаа, НДЭХ-ий гүйцэтгэх захирал

“Улсын төсвийн ил тод байдал” хуралдааны илтгэлүүд:

“Улсын төсвийн ил тод байдал”
Б.Батжаргал, Сангийн яамны төсвийн бодлого, зохицуулалтын газрын  дарга

“Нээлттэй төсөв-Хариуцлагатай төр”
Н.Дорждарь, Нээлттэй Нийгэм Форумын менежер

“Төрийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод  байдал”
Ж.Мөнхбат, МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал

“Газар олголтын ил тод байдал” салбар хуралдааны илтгэлүүд:

“Газар олголтын ил тод байдал”
Б.Төмөрхуяг, Нийслэлийн Газрын албаны дарга

“Газар олголтын ил тод байдалтай холбоотой хууль эрх зүйн зохицуулалт”
Х.Оюунцэцэг, Хуульч эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал 

“Газар олголтын асуудлыг иргэд хянах боломж”
О.Эрдэнэ-Өлзий, Үндэсний Соёмбо хөдөлгөөний төлөөлөгч

“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал” салбар  хуралдааны илтгэлүүд:

"Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал”
Я.Содбаатар, Үйлдвэр, худалдааны дэд сайд

“Oлборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага (ОҮИТБС) ба   Монгол улс”
Д.Батбаяр, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн ахлагч

“Төлсөн авснаа ил тодоор нийтлэх цаг боллоо ”
Ц.Ганболд, Олборлох салбарын ил тод байдлын төлөө ТББ-уудын  эвслийн зохицуулагч

“ОҮИТБС-ын талаарх компанийн хандлага”
Айвенхоу Майнз компани

 

Ил тод байдлыг хангах чиглэлээр Монголын төр, иргэний нийгмийн зүгээс хэрэгжүүлж буй үйл ажиллагааг үнэлэн дүгнэж, оршиж буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, цаашид хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэх зорилгоор Нээлттэй Нийгэм Форум “Төрийн ил тод байдал: Нийгмийн баялгийн хуваарилалт” сэдэвт форумыг 2006 оны 12 дугаар сарын 7-нд зохион байгуулав.

Энэхүү форумд Монголын төр засаг, иргэний нийгэм, бизнесийн төлөөлөгчид оролцож, ардчиллын тулгуур зарчим болох ил тод байдлын талаар төрийн ил тод байдлыг хангах хууль, эрхзүйн орчин, Улсын төсөв болон тендерийн үйл явц, Улаанбаатар хот дахь газар олголт, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал зэрэг дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд ярилцлаа.

Төрийн ил тод байдлын асуудлыг хэлэлцэхдээ, төр засгийн байгууллагуудын мэдээллийн  хүртээмж, үйл ажиллагааны нээлттэй байдал, иргэдийн зүгээс төрийн хэрэгт оролцох боломжийн талаар  түлхүү авч үзсэн байна.  “Төрийн ил тод байлыг хангах хууль эрхзүйн орчин” сэдвээр УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан үндсэн илтгэл тавьсан бөгөөд Глоб Интернэшнл төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал “Мэдээллээр үйлчлэх төрийн үүрэг”, Нийгмийн дэвшил, Эмэгтэйчүүд хөдөлгөөний тэргүүн Р.Бурмаа “Хууль тогтоох үйл ажиллагааны ил тод байдал” –ын талаар тус тус  хэлэлцүүллээ.

Форумын хэлэлцүүлэг нь Монголын төр, засгаас ил тод байдлын талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, өнөөгийн байдал, энэ асуудлын талаарх иргэний нийгэм, бизнесийн төлөөллийн байр суурь, цаашид энэхүү гурван талын зүгээс хамтран авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний зөвлөмжийг боловсруулах гэсэн өвөрмөц  хэлбэрээр үргэлжилсэн бөгөөд нийгмийн гурван гол хүрээг нэг асуудалд хамтран хандуулснаараа онцлог боллоо.

Тухайлбал, улс орны хөгжилд төр, засаг чухам ямар үүрэг гүйцэтгэж буйг тодорхойлох бодлогын гол баримт бичиг болох “Улсын төсвийн ил тод байдал”-ын талаар Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Батжаргал илтгэсэн бол Нээлттэй Нийгэм Форумын менежер Н.Дорждарь АНУ-д төвтэй “Олон улсын төсвийн төсөл” байгууллагатай ННФ-ын хамтран хэрэгжүүлсэн “Нээлттэй Төсвийн Индекс” судалгааны үр дүнг танилцуулж, энэ судалгаагаар  Монгол Улсын авсан оноо, эзэлсэн байр суурийн талаар дэлгэрэнгүй мэдээллээ. Түүнчлэн төрийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа аль хэр нээлттэй, ил тод байгаа талаар МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал Ж.Мөнхбат  танилцуулсан байна.

Монголын хүн амын бараг тал хувь нийслэл Улаанбаатар хотноо төвлөрөн суурьшсан гэсэн тооцоо бий. Энэ их хотын газар олголтын асуудал сүүлийн жилүүдэд иргэдийн анхаарлын төвд байгаа маргаантай асуудлын нэг болоод буй юм. Хэлэлцүүлгийн үеэр хотын газар олголтын ил тод байдлын талаар   Нийслэлийн газрын албаны дарга Б.Төмөрхуяг илтгэл тавьж, энэ асуудлын хууль эрхзүйн зохицуулалтын өнөөгийн байдалд Хуульч эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал, хуульч Х.Оюунцэцэг шүүмж хийж, газар олголтын асуудлыг иргэдийн зүгээс хяналт тавих боломжийн талаар Үндэсний Соёмбо хөдөлгөөний зохицуулагч О.Эрдэнэ-Өлзий хэлэлцүүлсэн болно.

Сүүлийн хоёр жилийн байдлаар Монголын эдийн засгийн өсөлтөд уул уурхайн салбарын эзэлж буй хувь хэмжээ ихээхэн хурдацтай нэмэгдэж буйтай холбогдуулан энэ салбарын ил тод байдлын асуудал Форумын хэлэлцүүлгийн нэг гол сэдэв болсон юм.  “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал” сэдэвт үндсэн илтгэлийг Үйлдвэр, худалдааны дэд сайд Я.Содбаатар тавьж, Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилгад /ОҮИТБС/ нэгдэх Монгол Улсын Засгийн газрын байр суурийн талаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Д.Батбаяр хэлэлцүүллээ. Харин энэ асуудлаарх иргэний нийгмийн байр суурийг илэрхийлж Олборлох салбарын ил тод байдлын төлөө ТББ-уудын эвслийн зохицуулагч Ц.Ганболд “Төлсөн авснаа ил тодоор нийтлэх цаг боллоо” илтгэл тавьсан бол бизнесийн байгууллагыг төлөөлж Монголын өмнийн говь дахь зэсийн асар том ордын лицензийг эзэмшдэг “Айвенхоу Майнз” компанийн төлөөлөгч “ОҮИТБС-ын талаарх компанийн хандлага”-ын талаар илтгэсэн байна.

“Төрийн ил тод байдал: Нийгмийн баялгийн хуваарилалт” сэдэвт энэ удаагийн форумд нийт 200 гаруй хүн оролцсноос 40 орчим нь хөдөө орон нутгийн төлөөлөгчид байлаа. Цаашид энэ форумыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, төрийн ил тод байдлыг бусад салбар чиглэлээр авч хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр оролцогчид санал нэгдсэн байна.

Хөтөлбөр [PDF]