"Айвенхоу Майнз"- тай байгуулах гэрээний хэлэлцээр эхэлнэ (2007.03.21)

A- A A+

"Айвенхоу Майнз"- тай байгуулах гэрээний хэлэлцээр эхэлнэ (2007.03.21)

Монгол Улсын Засгийн газар “Айвенхоу Майнз" компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээр  энэ сарын 26-наас эхэлнэ гэж гэрээг байгуулах ажлын хэсгийн ахлагч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар “ЗМ” сонинд /¹68/ ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Түүний хэлснээс үзвэл  өнгөрсөн хугацаанд хоёр талын үл ойлголцлоос шалтгаалж хэлэлцээр хоёр удаа тасалдсан аж. Гэрээг үзэглэсэн хэмээн яригдаж буй талаарх сэтгүүлчийн асуултад тэрбээр хариулахдаа, гэрээг үзэглээгүй байгаа бөгөөд хэрэв байгуулахаар болбол Засгийн газрын хуралдаанаар ороод дараа нь УИХ-аар хэлэлцэх ёстой гэжээ.