УИХ-ын олонхи Б.Эрдэнэбат сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ (2007.05.14)

A- A A+
УИХ-ын олонхи Б.Эрдэнэбат сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ (2007.05.14)

УИХ-ын олонхи Б.Эрдэнэбат сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ (2007.05.14)

УИХ-ын баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Гансүх, М.Зоригт нарын өргөн барьсан Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбатыг огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцээд санал хураасан байна.  Санал хураалтад 61 гишүүн орлцсоноос 37 нь түүнийг огцруулахаас татгалзсан санал өгснөөр Б.Эрдэнэбат сайдын суудалдаа үлдсэн байна. Тэрбээр түлш, эрчим хүчний салбарт хэрэгжих хөрөнгө оруулалтыг зохих зүйлд нь ямар ч будлиангүйгээр зарцуулна гэдгээ амалсан ажээ. Түүний эсрэг УИХ Ардчилсан намын зөвлөлийн 24 гишүүн санал өгсөн бөгөөд тус намын зөвлөл МАХН хуулийг үл огоорсон тул Засгийн газрын асуудлыг хөндөх болно хэмээн мэдэгдсэн байна. Ирэх долоо хоногоос Засгийн газрыг огцруулах асуудлыг оруулна гэж УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн   дарга Л.Гансүх ярьсан аж.