УИХ-ын дарга Ц.Нямдоржийн талаар Цэц дахин хуралдана (2007.05.15)

A- A A+
УИХ-ын дарга Ц.Нямдоржийн талаар Цэц дахин хуралдана (2007.05.15)

УИХ-ын дарга Ц.Нямдоржийн талаар Цэц дахин хуралдана (2007.05.15)

Yндсэн хуулийн Цэцийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлснээр УИХ-ын дарга Ц.Нямдорж Yндсэн хууль зөрчсөн эсэх, түүнийг огцруулах үндэслэл байгаа эсэхийг хянан шийдвэрлэх Yндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан 2007 оны тавдугаар сарын 23-ны өдрийн 09.30 цагаас Yндсэн хуулийн Цэцийн хуралдааны танхимд нээлттэй болох ажээ.

УИХ-ын дарга Ц.Нямдорж Yндсэн хууль, холбогдох бусад хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлэн Улсын Их Хурлаар 2006 оны зургадугаар сарын 29-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль,Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулсны дараа эдгээр хуулийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулсан засвар хийж, хугацаа хэтрүүлэн ёсчилсон нь Монгол Улсын Yндсэн хуулийг зөрчсөн эсэх, хэрэв Yндсэн хууль зөрчсөн нь тогтоогдвол УИХ-ын даргыг огцруулах үндэслэл байгаа эсэхийг хянуулахаар иргэн Б.Лхагважав,  мөн УИХ-ын дарга Ц.Нямдоржийг огцруулах үндэслэл байгаа эсэхийг хянуулахаар иргэн Д.Ламжав, Р.Бурмаа нар Yндсэн хуулийн Цэцэд хандсан бөгөөд дээрх өргөдлүүдэд тавьсан шаардлагыг нэгтгэн Цэцийн гишүүний 2007 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаар тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж, Цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэхээр тогтжээ.