ДЭЛХИЙ ДАХИНЫ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ТАЙЛАН 2008-2009
Хэвлэлийн мэдээлэл:
Бизнесийн байгууллагуудын дунд 2008 оны "Удирдах ажилтны санаа бодлын судалгаа"-г явуулж эхлэх гэж байна
2008 оны нэгдүгээр сараас эхлэн Дэлхий Эдийн Засгийн Форумаас Нээлттэй Нийгэм Форумтай хамтран Удирдах ажилтны санаа бодлын судалгаа-г явуулахаар боллоо. Удирдах ажилтны санаа бодлын судалгаа буюу "Бизнесийн салбарынхны дуу хоолой" нь Дэлхий Дахины Өрсөлдөх Чадвар тайлангийн чухал хэсэг бөгөөд тухайн улс орны эдийн засгийн орчин болон түүний тогтвортой өсөлтөд хүрэх чадварыг хэмжихэд томоохон үүрэг гүйцэтгэдэг юм. Судалгаагаар олоход хэцүү, ховор байдаг маш олон төрлийн хувьсагч бүхий үнэтэй өгөгдөл, мэдээллийг цуглуулж чаддаг. Энэхүү судалгаагаар Монголд үйл ажиллагаагаа явуулж буй дээд түвшний бизнесийн удирдах ажилтнуудын бизнесийн орчны талаарх санаа бодлыг судлах болно.
Дэлхий Дахины Өрсөлдөх Чадварын тайлан нь 1979 оноос хойш Дэлхийн Эдийн Засгийн Форумын тэргүүлэх зэрэглэлийн хэвлэл болсон бөгөөд эдийн засгийн өрсөлдөх чадвар ба өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлүүдийг улс орнуудын хооронд харьцуулдгаараа дэлхийд танигдсан юм.
Манай улсын хувьд түүвэрт хамрагдсан удирдах ажилтнууд энэ чухал судалгаанд оролцох болно. Нээлттэй Нийгэм Форумын үзэж байгаагаар бизнесийн салбарын удирдах ажилтнуудын санаа бодлын судалгаа нь Монгол Улсын хувьд нарийвчлал сайтай, найдвартай өгөгдөл оруулахад чухал үүрэг гүйцэтгэх юм.