ИЗН 50 гаруй хүнийг нэр дэвшүүлэх бололтой

A- A A+
ИЗН 50 гаруй хүнийг нэр дэвшүүлэх бололтой

ИЗН 50 гаруй хүнийг нэр дэвшүүлэх бололтой (2008-04-24)

 “Өнөөдөр” сонинд мэдээлснээр Иргэний Зориг намын Улс төрийн зөвлөл хуралдан дангаараа сонгуульд оролцох шийдвэр гаргажээ. Тус намын дэргэдэх нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулах комисст өчигдрийн байдлаар 50 гаруй хүн хүсэлтээ илэрхийлсэн хэмээн  Улс төрийн зөвлөлдөө танилцуулсан байна. Горилогсдын дийлэнх нь Улаанбаатарт хүч үзэх хүсэлтэй ба  тэднийг тус намын анхан шатны болон аймаг, дүүргийн намын хорооны гишүүдээс олонхийн дэмжлэг авсны дараа ирэх сарын 5-ны дотор хороодын намын үүрийн хурлаас нэрийг нь тодруулах ажээ. Өрсөлдөх магадлалтай нэр дэвшигчдийн тоонд Баянзүрх дүүрэгт Ч.Базар, А.Одгэрэл, Б.Дима, Г.Алтан-Оч, Чингэлтэйд ХХАА-н сайд Ц.Ганхуяг, Баянголд М.Төрбаяр, Д.Дөлбадрах, Б.Жаргалсайхан, М.Түмэнжаргал, С.Чулуунбаатар, Сонгинохайрханд С.Оюун, Р.Болд, М.Чимэг, Сүхбаатар дүүрэгт Г.Ганхүү, Дорнод аймагт М.Зоригт, М.Чойдорж, Ховд аймагт Д.Наранцэцэг, Т.Хүдэрчулуун, Хөвсгөлд Л.Дашням, Булганд Д.Өлзийсайхан, Баянхонгор аймагт М.Хүрэлсүх, Сэлэнгэд Г.Ганбаатар нар оржээ.