ДОНОРУУДЫН ТУСЛАМЖ: Мянганы сорилтын сангийн ажил ирэх долдугаар сараас эхэлнэ (2008-05-16)

A- A A+
ДОНОРУУДЫН ТУСЛАМЖ: Мянганы сорилтын сангийн ажил ирэх долдугаар сараас эхэлнэ (2008-05-16)

ДОНОРУУДЫН ТУСЛАМЖ: Мянганы сорилтын сангийн ажил ирэх долдугаар сараас эхэлнэ (2008-05-16)

АНУ-ын Мянганы сорил­тын корпораци (МСК)-ийн Удирдах Зөвлөл эдийн зас­гийн өсөлтөөр дамжуулан ядуурлыг бууруулах зорил­гоор Монгол Улсын Засгийн газартай байгуулах 285 сая орчим ам.долларын ерөнхий гэрээний саналыг батлаад байгаа билээ. Уг ерөнхий гэрээнд төмөр зам, өмчлөх эрх, мэргэжлийн боловсрол, эрүүл мэнд гэсэн дөрвөн гол салбарт анхаарлаа хандуулж, үүн дотроо Монголын эдийн засгийн гол тулгуур болох төмөр замын сүлжээний үр ашигтай ажиллагаа, хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай тусгасан юм. Ийнхүү сүүлийн жилүүдэд яригдсан Мянганы сорилтын сангийн салбар Монголд байгуулагдсантай холбогдуулан АНУ-ын Мян­га­ны Сорилтын корпорацийн Монгол дахь төлөөлөгч Ро­берт И.Рийд, Монголын Мян­га­ны сорилтын сангийн гүй­цэт­гэх захирал Н.Баярбаатар нар өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзалт хийж сангийн талаар танилцууллаа. Мянганы со­рилтын сан нь өнгөрсөн нэг­дүгээр сард байгуулагдан Удирдах зөвлөлөө сонгоод саяхнаас ажлынхаа бэлтгэлд оржээ. Тус сан нь таван жилийн хугацаанд дээрх төс­лүүдийн үйл ажиллагааг удир­­дан зохион байгуулж явуулах юм. Одоогоор төсөл хэрэгжүүлэх таван нэгж бай­гуулагдаж захирлууд нь томилогдон, ажиллах багаа бүрдүүлж буй юм байна. Энэ сараас эхлэн төслийн тен­дерээ зарласан бөгөөд ирэх долдугаар сард бэлтгэл ажил нь дуусч үндсэн ажилдаа орохоор төлөвлөөд байгаа аж.

Төсөлд зарцуулагдах 285 сая ам.долларын дийлэнх хувь буюу 188.38 сая ам.дол­лар нь Төмөр замын төсөлд зарцуулахаар тусгагдаад бай­­гаа. Монголын эдийн зас­гийн хувьд ачаа тээвэр­лэл­тийн хамгийн гол хэрэгсэл нь төмөр зам. Хуу­чирсан дэд бүтэц, тоног тө­хөөрөмж, арга барилтай өнөө­гийн систем нь төмөр замын үйлчилгээний эрэлт хэрэг­цээг хангаж ча­дах­гүй байгаа. Энэ нь инф­ляцид нэрмээс болж, дотоод болон гадаад худалдааны өсөлтийг хяз­гаар­лах болсон нь улсын эдийн засагт ноц­той саад учруулдаг. Энэ байдлыг өөр­чилж, удирдла­гын арга бари­лыг шинэчлэх, санхүүгийн ил тод байдал тогтоох, төмөр замын сис­темийг арилжааны харил­цаанд оруулахад дээрх төс­вийг зарцуулах юм байна.

Харин Өмчлөх эрхийн төсөлд 23.06 сая ам.доллар зарцуу­лахаар болж үүгээрээ газар өмчлөх эрхийг олж авах, хот орчмын бэлчээрийн газрыг удаан хугацаагаар түрээслэх тогтолцоог бий болгож, бэл­чээр болон мал сүргийн ме­нежментийг сайжруулах, биз­несийн үйл ажиллагаа явуу­лах зэрэгт хөрөнгө оруулалт хийх юм байна. Энэ мэтчилэн мэргэжлийн боловсролын төсөлд 25.51 сая ам.доллар, Эрүүл мэндийн төсөлд 17.03 сая ам.доллар тусгагджээ.