Сонгуулийн хуулийг шинэчлэн боловсруулах УИХ-ын ажлын хэсэг байгуулагджээ (2008-10-15)
УИХ-ын сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулагдаж өнгөрсөн баасан гаригт анхны хуралдаанаа хийжээ. Ажлын хэсэг нь УИХ-д суудалтай МАХН, Ардчилсан нам, Иргэний Зориг Намын төлөөллөөс бүрдсэн аж. УИХ-ын гишүүн, ИЗН-ын дарга С.Оюуны ярьснаас үзэхэд ажлын хэсгийн гишүүд энэ хуулийн төсөлд сонгуулийн пропорцианаль системийн элемент оруулах нь зүйтэй гэдэг дээр зарчмын хувьд нэгджээ. 100 хувь пропорциональ тогтолцоо руу шилжих эсэхийг УИХ дахь намуудын бүлэг дээр ярихаар тогтсон хэмээн тэрбээр хэлжээ. Түүнчлэн Ажлын хэсгийнхэн эмэгтэйчүүдийн квот болон Сонгуулийн ерөнхий хорооны бүтэц, бүрэлдэхүүний талаар санал солилцсон аж.
2009 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ажлын хэсэг Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-д өргөн барих үүрэг хүлээсэн хэмээн С.Оюун мэдэгдсэн байна.