Хамтарсан засгийн газрын хямралаас сэргийлэх төлөвлөгөө (2009-02-10)
Монгол Улсын Засгийн газар 2008 оны 9-р сараас эхлэн болзошгүй хямралаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргаж, уг төлөвлөгөөний хүрээнд санхүүгийн тогтолцооны эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, банк санхүүгийн хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр боловсруулж батлуулах, олон улсын болон дотоодын санхүүгийн зах зээлд 7 хоног бүрээр байнгын ажиглалт, судалгаа хийх, банк санхүүгийн байгууллагуудад тавих хяналтыг сайжруулах, үүсэж бий болох эрсдэлийг урьдчилан таамаглаж тодорхойлох, түүнээс гарах арга замыг төлөвлөх зэрэг чиглэлээр тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлж байгаа билээ.
Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал гүнзгийрч, манай эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдэж болзошгүй байгаатай холбогдуулан Засгийн газраас дараагийн шатны төлөвлөгөөг боловсруулсан байна.
Төлөвлөгөөний үндсэн зорилго нь:
• Монгол Улсын 2009 оны эдийн засгийн өсөлтийг 4-5 хувиас бууруулахгүй байх
• Санхүү, эдийн засгийн хямралын үр дагавраас иргэдэд учрах хохирол, сөрөг нөлөөллийг багасгах, ажлын байрыг хадгалах, ажилгүйдлээс сэргийлэх
• Санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байгаа юм.
Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оны эхний хагас жилд 740.0 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.
Авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь хүнсний хомсдол, банк санхүү, ажилгүйдэл, эрчим хүчний хямралаас урьдчилан сэргийлэхэд чиглэх юм.
Төлөвлөгөөний хүрээнд
- улсын төсвийн зарлагын тогтолцоог эргэн харж нягтлах, үргүй зардлуудаас салах, төсвийн тодотголыг бодит төвшинд хийх, төрийн байгууллагын бүх төвшинд хэмнэлтийн горимд шилжих
- банк санхүүгийн салбарын найдвартай үйл ажиллагааг бий болгох замаар бодит эдийн засгийн салбарыг дэмжих
- нийтийг хамарсан хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
- эрчим хүч, дулааны найдвартай байдал, хангамжийг сайжруулах
- 100.000 айлын орон сууц, Улаанбаатар хотын авто замыг сайжруулах, “Хоёр толгой”-н ашиглалт, түүнийг дагалдсан дэд бүтцийн төслүүдээр дамжуулан шинэ ажлын байр бий болгох
- өрхийн орлогогүй, эмзэг хэсэгт халамж үзүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.
Хуралдаанаас “Санхүү, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөө”-ний төсөлд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусгаж, УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхээр болов.
|
Арга хэмжээ |
Хэрэгжуүлэх арга зам |
Хүрэх үр дүн |
Шаардагдах хөрөнгийн эх үүсвэр |
1 |
Атрын 3 дахь аяны хүрээнд хаврын тариалалтыг явуулж, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах |
ХХААХҮ-ийн сайдын шийдвэр |
Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хангамжийг сайжруулах, хүнсний бутээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэх, импортын хүнсний хэрэгцээг бууруулах; |
50,0 |
2 |
Үйлдвэрлэлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх |
Хөтөлбөрийг боловсруулж Засгийн газрын тогтоолоор батлах |
Тодорхой шалтгаангүйгээр ажилгүй байгаа нийт иргэдийн 20 хүртэл хувийг ажил эрхлэлтэд хамруулах, орлоготой болгох; |
100,0 |
3 |
100,0 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг эрчимжүүлж, барилгын салбар дахь санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх |
Засгийн газрын тогтоол |
Ажлын байрыг нэмэгдүүлж, бизнесийн идэвхжилийг сайжруулах, иргэдийн орон сууцны хангамж, амьдрах орчин нөхцлийг сайжруулах; |
80,0 |
4 |
Нийслэлийн авто замын засвар, арчлаптын ажлыг гүйцэтгэх |
Нийслэлийн Засаг |
Ажлын байрыг нэмэгдүүлж, бизнесийн идэвхжилийг сайжруулах, нийслэлийн автозамын нөхцлийг сайжруулах; |
100,0 |
5 |
Эрчим хүчний сүлжээний аюулгүй байдлыг хангах, найдвартай байдлыг дээшлүүлэх |
Засгийн газрын тогтоол, ЭБЭХ-ний сайдын тушаал |
Төвийн эрчим хүчний дэд станцууд, Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолын эасвар, үйлчилгээг дулааны улиралд гуйцэтгэх, халаалтын улирлын бэлтгэлийг бүрэн хангах замаар эрчим хүчний болзошгүй доголдол, дутагдлаас сэргийлэх; |
60,0 |
6 |
Уул уурхайн салбарыг дэмжин, экспортын орлогыг нэмэгдүүлэх: |
Хуульд өөрчлөлт оруулах, сайдьн тушаал |
Ажлын байрыг нэмэгдүүлж, бизнесийн идэвхжилийг сайжруулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх; |
300,0 |
7 |
Арилжааны банкуудаар дамжуулан бодит эдийн засгийн салбаруудыг дэмжих |
Мөнгөний бодлого, холбогдох хуулийн нэмэпт өөрчлөлт |
Банкны салбарыг дахин хөрөнгөжүүлэн төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор барилгын салбар, малчдад олгосон зээлийн асуудлыг шийдвэрлэх, хяналт шалгалтыг сайжруулах, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг багасгах; |
400,0 |
8 |
Говийн бүсийн дэд бүтцийг байгуулах, хөгжүүлэх |
Засгийн газрын тогтоол |
Ажлын байрыг нэмэгдүүлж, бизнесийн идэвхжилийг сайжруулах, |
290,0 |
9 |
Бага орлоготой өрхийг хямралын сөрөг үр дагавраас хамгаалах |
Сайдын тушаал, Тендер эарлаж хэрэгжүүлэх |
Хямралд хамгийн эхэнд өртөж, хүндээр хохирч болох ажилгүй, орлогогүй иргэд, өрх гэр бүлд оновчтой чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх; |
50,0 |
|
Шаардагдах нийт хөрөнгийн дүн |
|
|
1.530,0 |