2009 оны 3 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд ажлын хэсэг, байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь (2009-03-10)

A- A A+
2009 оны 3 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд ажлын хэсэг, байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь (2009-03-10)

2009 ОНЫ 3 ДУГААР САРЫН 09-НӨӨС 13-НЫ ӨДРҮҮДЭД АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ (2009-03-10)

НЭГ. УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

3 дугаар сарын 09-ний Даваа гаригт :

  • УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагаас  “А” танхимд
  • УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 14.00 цагаас  “Г” танхимд

ХОЁР. БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН:

3 дугаар сарын 10-ны Мягмар гаригт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан  14.30 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1 дүгээр дүгнэлт  /Төрийн албаны тухай болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай/

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр дүгнэлт  /Төрийн албаны тухай болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай/

3 дугаар сарын 11-ний Лхагва гаригт:

1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Засгийн газар ХБНГУ-ын Засгийн газар хоорондын ипотекийн барьцаат зээлийг хөгжүүлэх төслийн зээлийн болон санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх/

2.  Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “А”  танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /гурав дахь хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын Засгийн газар ХБНГУ-ын Засгийн газар хоорондын ипотекийн барьцаат зээлийг хөгжүүлэх төслийн зээлийн болон санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх/

3. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 16.30 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газар ХБНГУ-ын Засгийн газар хоорондын ипотекийн барьцаат зээлийг хөгжүүлэх төслийн зээлийн болон санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /зөвшилцөх/

ГУРАВ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

3 дугаар сарын 10-ны Мягмар гаригт:

  • УИХ-ын даргын 2009 оны 36 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 09.30 цагт “В” танхимд

ДӨРӨВ. УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ 2009 ОНЫ 3 ДУГААР САРЫН 12-НЫ /ПҮРЭВ ГАРИГ/ ӨДРИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

3 дугаар сарын 12-ны Пүрэв гариг 10.00 цагаас:

  • Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /гурав дахь хэлэлцүүлэг/
  • Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/
  • Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01дүгээр дүгнэлт /Төрийн албаны тухай болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай/