УИХ-ын 2009 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлууд (2009-04-01)
- /"Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- /Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- /Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төсөл;
- /Өрсөлдөөний тухай хуулийн төсөл;
- /Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
- /Нийлэг уутны хэрэглээг хязгаарлах тухай хуулийн төсөл;
- /"Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн хэм хэмжээний дүрэм батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- /Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- /Монгол Улсын 2008 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлан батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- /"Монгол Улсын 2010 оны төсвийн хүрээний мэдэгдэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- /Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- /Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг батлах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
- /Эх орны хишиг сангийн тухай / стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх эрх зүйн орчин бүрдүүлэх/ хуулийн төсөл;
- /Хийн хангамжийн тухай хуулийн төсөл;
- /Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
- /"Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзол" болон "Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг тогтоох сүлжээг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- /Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
- /Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- /"Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- /Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- /Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргән мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- /Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
- /Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- /Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээг тогтоох тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- /Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
- /Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарим хэсгийг махны нөөц хэлбэрээр байршуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
- /Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
- /"Эрдэс баялгийн салбарыг 2015 он хүртэл хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- /Усны сав газар, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
- /Бичил уурхайгаас ашигт малтмал олборлох тухай хуулийн төсөл;
- /Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;
- /Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
- /Хадгаламж, зээлийн хоршооны тухай, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хоршооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, "Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- /"Эртний нийслэл Хархорумыг жишиг хот болгон хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- /"Төрийн албаны гавьяат ажилтан цол бий болгох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- /бусад.