Долдугаар сарын 01-ний хэрэг явдлын талаарх илтгэл бэлэн болжээ (2009-05-08)
Хүний Эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/ 2008 оны Долдугаар сарын 01-ний үйл явдлын талаар наян хуудас илтгэл гаргасан аж. Энэ талаар “Ардын Эрх”сонинд мэдээлнээс үзвэл “Долдугаар сарын нэгэнд бий болсон олон нийтийн эмх замбараагүй байдлын улмаас таван иргэн амь насаа алдаж, албан үүргээ гүйцэтгэж байсан онцгой байдлын албаны дөрөв, цагдаа, дотоодын цэргийн 393 алба хаагч, түүнчлэн 401 иргэний бие эрхтэнд гэмтэл учирч, 155 иргэн, 118 аж ахуйн нэгжид 11 тэрбум 291 сая 698 мянга 871 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна”. Цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын албаны нийт 397 алба хаагч хүнд хөнгөн гэмтэл авсан гэж. Тэдний эмчилгээний төлбөрт хоёр сая 581 мянга 300 төгрөг зарцуулсан бол хоёр алба хаагчийн сувиллын зардалд 380 мянган төгрөг, нийт 12 алба хаагчид гурван сая 411 мянга 300 төгрөгийн тусламжийг үзүүлжээ.
Долдугаар сарын үйл явдлын улмаас учирсан хохирол, нөхөн олговрын хэмжээ /”АЭ” сонины 2009 оны 5 дугаар сарын 7-нд мэдээлснээр/
д/д |
Хохирогчид |
Учирсан хохирол /төг/ | |
Мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон |
Нөхөн олговорт шааардагдах хөрөнгө /төг/ | ||
1. |
МАХН-ын байр, уг байранд үйл ажиллагаа явуулж байсан 69 иргэн, аж ахуйн нэгж |
8.794.438.099 |
8.794.438.099 |
2. |
Соёлын төв өргөө, тус байранд үйл ажиллагаа явуулж байсан 79 иргэн, аж ахуйн нэгж |
2.309.904.452 |
2.309.904.452 |
3. |
МАХН-ын байр, Соёлын төв өргөөний орчимд үйл ажиллагаа явуулж байсан 15 иргэн, 9 аж ахуйн нэгж |
51.958.526 |
51.958.526 |
4. |
Албан үүргээ гүйцэтгэж байсан /Онцгой байдлын алба хаагч, сурвалжлагч/ 12 хүн, 9 байгууллага, аж ахуйн нэгж |
51.670.900 |
51.670.900 |
5. |
Албан үүргээ гүйцэтгэж байсан 21 цагдаа, дотоодын цэргийн алба хаагч /эд хөрөнгөд/ |
83.726.804 |
83.726.804 |
6. |
Амь насаа алдсан хүний ар гэрт /Буудуулсан 4, угаартсан гэх 1/ |
- |
80.000.000 |
7. |
Албан үүргээ гүйцэтгэж яваад хохирсон цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын албаны албан хаагч |
- |
462.672.000 |
8. |
Нийт |
11.291.698.871 |
11.834.370.871 |
Түүнчлэн тус сонинд мэдээлэхдээ уг илтгэлд гэм буруутай хүмүүсийг нэгбүрчлэн олж тогтоон зохих хариуцлага хүлээлгэх нь цагдаагийн ажилтнууд хуулийн хүрээнд шударга, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж ажилладаг болоход нь хатуу сургамж болно гэж дүгнэжээ. Хүний эрхийн үндэсний комисст 10 иргэн, Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд 11 иргэн гомдол гаргаж шалгагдсан боловч Нийслэлийн прокурорын газарт хянагдан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан хаажээ. Мөн ял шийтгүүлсэн 100 хүнээс тус комисс асуулга хийхэд 88 нь баривчлах, байцаах явцад зодсон, хүч хэрэглэсэн, дарамталсан гэсэн бол 12 нь тэгээгүй гэж хариулсан хэмээн тус сонинд мэдээлсэн байна.
Энэхүү илтгэлийг УИХ хараахан сонсоогүй байгаа юм байна.