2009 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫН МОНИТОРИНГ (2009-05-14)

A- A A+
2009 ОНЫ МОНГОЛ УЛСЫН  ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫН МОНИТОРИНГ (2009-05-14)

 

2009 ОНЫ МОНГОЛ УЛСЫН  ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫН МОНИТОРИНГ

 

2009 оны 5-р сарын 12-13-нд Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн салбар хорооны сонгогчдын нэрийн жагсаалтад тулгалт хийсэн явцын тайлан

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс Нийслэлийн Баянзүрх дүүргийн сонгуулийн нутаг дэвсгэрийн салбар хороонд хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад мониторинг  хийх төслийг 2009  оны 5-р сарын 1-нээс эхлэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.  Уг мониторингийн зорилго нь 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр 22-р тойрог буюу Баянзүрх, Налайх дүүргийн хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад олон хаягаар давхардан бүртгэгдсэн иргэдийн бүртгэлийг тулган нягталж мониторинг хийсэн үр дүнг баталгаажуулах, нэрийн жагсаалтыг үнэн зөв гаргахад хувь нэмэр оруулахад оршино.

Дээрх зорилгын хүрээнд бид дараах байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтад мониторинг хийж байна:

1. 2008 оны мониторингоор илэрсэн зөрчилтэй  нэрсээс түүвэрлэн авч Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн салбар хороонд хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтаас зохих ёсоор хасагдсан эсэхийг хянах,  

2. Олон улсад сонгогчдын нэрийн жагсаалтад мониторинг хийхэд ашигладаг үндсэн хоёр аргын нэг болох Иргэдээс нэрийн жагсаалтад байвал зохих мэдээллийг авч сонгуулийн хэсгийн хорооноос гаргасан сонгогчдын нэрийн жагсаалттай тулгах.

Мониторингийн эхний үе шатанд дээрх аргачлалын хүрээнд 5-р сарын 1-ны өдрөөс 5-р сарын 8-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 24 хорооны сонгуулийн насны иргэдийн 10.4 орчим хувь буюу нийт 13836 сонгогчоос зохих мэдээллийг авч жагсаалт үйлдээд байна. 

Мониторингийн эхний шатанд цуглуулсан мэдээлэл


¹

Хороо

Хорооны нийт сонгуулийн насны иргэд /ойролцоогоор/

Иргэдээс мэдээлэл авч үйлдсэн жагсаалтад байгаа нэрс

Өмнөх мониторингоор илэрсэн хасагдах ёстой нэрс

1

1-р хороо

3000

596

159

2

2-р хороо

5700

610

170

3

3-р хороо

 

593

94

4

4-р хороо

6000

600

90

5

5-р хороо

 

599

100

6

6-р хороо

 

581

315

7

7-р хороо

 

599

70

8

8-р хороо

 

600

80

9

9-р хороо

 

616

85

10

10-р хороо

 

605

60

11

11-р хороо

2000

587

35

12

12-р хороо

 

598

75

13

13-р хороо

 

630

97

14

14-р хороо

4400

597

90

15

15-р хороо

2600

540

60

16

16-р хороо

5300

598

250

17

17-р хороо

 

628

60

18

18-р хороо

4500

630

75

19

19-р хороо

 

609

90

20

20-р хороо

3400

616

50

21

21-р хороо

 

529

60

22

22-р хороо

 

618

70

23

23-р хороо

6300

598

50

24

24-р хороо

3600

604

75

 

НИЙТ

132971

13836

2261

Мониторингийн хоёр дахь үе шатанд дээрх бэлэн болсон жагсаалтыг хэсгийн хороод дээр ил тавьсан сонгогчдын нэрийн жагсаалттай тулгах ажлыг 5-р сарын 12-нд эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн салбар хорооны гурван хэсгийн хороон дээр энэ ажлыг гүйцэтгээд байна.  Ийнхүү тулгалт хийсэн дүнг хүснэгтээр харуулвал:

Өөрсдийн үйлдсэн нэрийн жагсаалтыг харъяалах сонгуулийн хэсгийн хорооны нэрийн жагсаалттай тулгасан байдал


¹

Хороо

Иргэдээс мэдээлэл авч үйлдсэн нэрийн жагсаалтад байгаа нэрс

Зөрүүтэй нэрс

Манайд жагсаалтад байгаа боловч хэсгийн хорооны жагсаалтад байхгүй нэрс

Хэсгийн хорооны жагсаалтад байгаа боловч  манай жагсаалтад байхгүй байгаа нэрс

1

1-р хороо

596

143

42

2

3-р хороо

593

54

46

3

6-р хороо

581

55

69

 

НИЙТ

1770

253

157

Тодруулбал, Баянзүрх дүүрэгт дээрх 3 хэсгийн хороонд харъяалагдах тодорхой хаяг дээр оршин сууж байгаа 1770 хүний нэрийг авч очин холбогдох хэсгийн хороодын өөрсдийнх нь гаргасан сонгогчдын нэрийн жагсаалттай тулгахад эднээс 253 нь бүртгэгдээгүй байсан.  Түүнчлэн бидний судалгаанд хамрагдсан хаягууд дээр оршин суудаггүй 157 хүнийг дээрх хэсгийн хороодын нэрийн жагсаалтад бүртгэсэн байгаа нь харагдсан.

Жишээ: БЗД-ийн 1-р хорооны сонгогчдын нэрийн жагсаалтаас 59-р байрны 12 тоотод оршин суудаг сонгогчдын нэрсийг тулгасан  байдал

Хаяг

Овог нэр

Манай жагсаалтад

Хэсгийн хорооны жагсаалтад

59-12

Т. Лодой

байна

байхгүй

59-12

Л. Баасан

байна

байхгүй

59-12

Л.Баясгалан

байна

байхгүй

59-12

Д. Ганчимэг

байна

байхгүй

59-12

Цэндхүү Отгон

байхгүй

байна

59-12

Төмөрбаатар Будгэрэл

байхгүй

байна

59-12

Жигдэн Давхарбаяр

байхгүй

байна

Дээрх 157 хүний нэлээд нь байраа зарж борлуулаад өөр тийш нүүсэн хэдий ч шилжилт хөдөлгөөнөө бүрэн хийлгээгүй байх зэрэг шалтгаантай байж болох тул тодруулга хийсний дараа тайлбар өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

Түүнчлэн 2008 оны УИХ-ын сонгуулиар хийсэн сонгогчдын нэрийн жагсаалтын мониторингийн дүнд хасагдах ёстой нь тодорхой болсон нэрсийг харъяалах сонгуулийн хэсгийн хорооны нэрийн жагсаалттай тулгаж, зөрчлийг зохих ёсоор арилгасан эсэхийг нягталлаа.  Үр дүнг доорх хүснэгтэд үзүүлэв:

¹

Хороо

Өмнөх сонгуулиар хасагдах ёстой нэрийн жагсаалт

Хасагдаагүй жагсаалтад байгаа

Хувиар харуулбал

1

1-р хороо

159

25

15.7%

2

3-р хороо

94

15

15.9%

3

6-р хороо

315

22

6.9%

 

НИЙТ

568

62

10.9%

Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилийн мониторингийн дүнд илэрсэн зөрчилтэй нэрсээс дээр дурдсан гурван хэсгийн хороонд хамаарах 568 хүний нэрийг авч очин тулгахад хасагдаагүй 62 нэр байлаа.  Энэ талаар зохих тодруулгыг холбогдох хэсгийн хороодтой хамтран хийнэ.

Төслийн удирдагч: Ч.Мөнхцэцэг, Филантропи Хөгжлийн Төлөө Төв ТББ
Утас: 316543