2009 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтын мониторинг #2 (2009-05-20)

A- A A+
2009 оны Монгол Улсын  Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтын мониторинг #2 (2009-05-20)

2009 оны Монгол Улсын  Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтын мониторинг

 2009 оны тавдугаар сарын 12-18-нд Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн салбар хорооны сонгогчдын нэрийн жагсаалтад тулгалт хийсэн явцын тайлан

Шударга Сонгуулийн Төлөө Иргэний Нийгмийн Хяналт сүлжээнээс Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад мониторинг  хийх төслийг 2009 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж байна.  Төслийн хүрээнд иргэдээс хаягаар нь очиж авсан мэдээлэлд үндэслэн тодорхой хаяг дээр оршин суугч иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад зохих ёсоор бүртгэгдсэн эсэх, түүнчлэн 2008 оны УИХ-ын сонгуулиар хийсэн мониторингоор илэрсэн зөрчилтэй нэрс энэ удаагийн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасагдсан эсэхийг тулгаж үзсэн юм.

Баянзүрх дүүрэгт оршин суудаг иргэдээс хаягаар нь очиж судалсны үндсэн дээр үйлдсэн 13836 сонгогчийн нэр бүхий жагсаалтыг холбогдох хэсгийн хороодын өөрсдийнх нь гаргасан сонгогчдын нэрийн жагсаалттай тулгах ажлыг 5-р сарын 18-нд хийж дуусав. Ингэхэд 1706 хүн ямар нэг бичиг баримтын болоод хаягийн зөрчилгүй боловч хэсгийн хороод дээрх сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй байлаа.  Түүнчлэн бидний судалгаанд хамрагдсан хаягууд дээр оршин суудаггүй 1247 хүнийг дээрх хэсгийн хороод сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэсэн байгаа нь илэрсэн. Эдгээр иргэдийн хувьд шилжин суурьшсан боловч хорооноосоо хасалт хийлгээгүй, биднийг жагсаалт үйлдэх үеэр түр оршин сууж байгаад үндсэн оршин суугч болж бүртгүүлсэн, өөр сонгуулийн хэсгээс сонгогчын үнэмлэхээ шилжүүлж ирсэн зэрэг янз бүрийн шалтгаантай байж болох бөгөөд үүнийг тодруулах ажлыг мониторингийн баг яг одоо хийж байна.  Түүнчлэн дээр дурдсан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй байгаа 1706 сонгогчтой мониторингийн багийнхан холбоо барин харъяа хэсгийн хороондоо хуульд заасны дагуу өргөдөл гомдол гарган сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгүүлэн сонгогчийн үнэмлэхээ авах талаар зөвлөж байна. 

2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр 22-р тойрог буюу Баянзүрх, Налайх дүүргийн 30 хороонд бүртгэлтэй 47354 сонгогчийн нэрийг хаягаар нь очин тулгаж үзэхэд 17222 нэрийн жагсаалтад орох ёсгүй хүнийг илүү бүртгэсэн нь илэрсэн юм. Энэ удаа эдгээр нэрээс түүвэрлэн авсан 4075 иргэний нэрийг Баянзүрх дүүрэгт ажиллаж байгаа сонгуулийн  хэсгийн  хороодын  сонгогчдын нэрийн жагсаалтаас хасагдсан эсэхийг хяналаа. Ийнхүү хянахад дээрх нэрсээс 3526 нь хасагдсан, 549 нь буюу нийт түүвэрлэсэн нэрсийн 13 хувь нь  хасагдаагүй хэвээр байв.  Хэсгийн хороодоос энэ талаар зохих тодруулгыг хүсэхэд:

  1. Хотын захын хороонд хаягтай атлаа тэндээ амьдардаггүй, хөдөө мал малладаг  зарим иргэн өмнөх сонгуулиар байхгүй байснаа одоо ирж бүртгүүлэн сонгогчийн үнэмлэхээ авсан
  2. Хорихоос суллагдсан
  3. Шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэн ирж суурьшсан
  4. Бичиг баримтгүй байж байгаад шинээр авсан
  5. Цэргээс халагдаж ирсэн
  6. Гадаадаас ирсэн зэрэг шалтгааныг дурдаж байлаа.

Энд онцлон дурдахад Сонгуулийн Ерөнхий Хорооноос өнгөрсөн жилийн сонгогчдын нэрийн жагсаалтын мониторингийн дүнд илэрсэн зөрчилтэй нэрсийг хэсгийн хороодод хүргүүлж эдгээр нэрс сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэх, хэрэв бүртгэгдсэн бол чухам ямар шалтгаанаар нэрийн жагсаалтад бүртгэгдэх болсон тайлбарыг ирүүлэх үүрэг даалгавар өгч  энэ дагуу хэсгийн хороод нягтлан шалгасан байсан.  Үүнээс үүдэн бидний түүвэрлэн шалгасан 4075 нэрээс 3526 зөрчилтэй нэр сонгогчдын нэрийн жагсаалтаас  арилсан байгаа нь хөндлөнгийн мониторингийн үр дүн гэж үзэж болох юм.

Сонгогчдын нэрийн жагсаалтад тулгалт хийсэн дэлгэрэнгүй дүнг хүснэгтээр харуулбал:

Сонгуулийн хэсгийн хороодын сонгогчдын нэрийн жагсаалттай мониторингийн багийн бэлтгэж тулгасан нэрс /хороод тус бүрээр/


¹

Хороо

Сонгуулийн хэсгийн хороо

Иргэдээс мэдээлэл авч үйлдсэн жагсаалтад байгаа нэрс

Өмнөх мониторингоор илэрсэн хасагдах ёстой нэрс

1

1-р хороо

1-р хэсгийн хороо

596

159

2

2-р хороо

2, 3-р хэсгийн хороо

610

170

3

3-р хороо

4-р хэсгийн хороо

593

94

4

4-р хороо

5-р хэсгийн хороо

600

90

5

5-р хороо

7, 8-р хэсгийн хороо

599

100

6

6-р хороо

9, 10-р хэсгийн хороо

581

315

7

7-р хороо

12-р хэсгийн хороо

599

70

8

8-р хороо

13, 14-р хэсгийн хороо

600

80

9

9-р хороо

15,16-р хэсгийн хороо

616

85

10

10-р хороо

17, 18-р хэсгийн хороо

605

60

11

11-р хороо

19-р хэсгийн хороо

587

35

12

12-р хороо

20, 21-р хэсгийн хороо

598

75

13

13-р хороо

22-р хэсгийн хороо

630

97

14

14-р хороо

23-р хэсгийн хороо

597

90

15

15-р хороо

24-р хэсгийн хороо

540

60

16

16-р хороо

25, 26-р хэсгийн хороо

598

177

17

17-р хороо

27, 28-р хэсгийн хороо

628

60

18

18-р хороо

29-р хэсгийн хороо

630

75

19

19-р хороо

30-р хэсгийн хороо

609

203

20

20-р хороо

31-р хэсгийн хороо

616

50

21

21-р хороо

32, 33-р хэсгийн хороо

529

60

22

22-р хороо

34, 35-р хэсгийн хороо

618

70

23

23-р хороо

36, 37-р хэсгийн хороо

598

50

24

24-р хороо

38-р хэсгийн хороо

604

75

 

НИЙТ

13836

4075

Дээрх нэрсийн холбогдох хэсгийн хороод дээрх сонгогчдын нэрийн жагсаалттай тулгахад дараахь зөрүү илрэв.

¹

Хороо

Иргэдээс мэдээлэл авч үйлдсэн нэрийн жагсаалтад байгаа нэрс

Зөрүүтэй нэрс

Манайд жагсаалтад байгаа боловч хэсгийн хорооны жагсаалтад байхгүй нэрс

Хэсгийн хорооны жагсаалтад байгаа боловч  манай жагсаалтад байхгүй байгаа нэрс

1

1-р хэсгийн хороо

596

143

42

2

2, 3-р хэсгийн хороо

610

59

14

3

4-р хэсгийн хороо

593

54

46

4

5-р хэсгийн хороо

600

46

20

5

7, 8-р хэсгийн хороо

599

50

38

6

9, 10-р хэсгийн хороо

581

45

69

7

12-р хэсгийн хороо

599

48

67

8

13, 14-р хэсгийн хороо

600

107

121

9

15,16-р хэсгийн хороо

616

97

43

10

17, 18-р хэсгийн хороо

605

69

41

11

19-р хэсгийн хороо

587

33

25

12

20, 21-р хэсгийн хороо

598

88

83

13

22-р хэсгийн хороо

630

101

66

14

23-р хэсгийн хороо

597

158

135

15

24-р хэсгийн хороо

540

25

37

16

25, 26-р хэсгийн хороо

598

77

53

17

27, 28-р хэсгийн хороо

628

62

82

18

29-р хэсгийн хороо

630

64

63

19

30-р хэсгийн хороо

609

33

22

20

31-р хэсгийн хороо

616

38

18

21

32, 33-р хэсгийн хороо

529

115

45

22

34, 35-р хэсгийн хороо

618

22

6

23

36, 37-р хэсгийн хороо

598

32

1

24

38-р хэсгийн хороо

604

140

130

 

НИЙТ

13836

1706

1247

2008 оны УИХ-ын сонгуулиар хийсэн сонгогчдын нэрийн жагсаалтын мониторингийн дүнд илэрсэн зөрчил энэ удаагийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасагдсан эсэхийг хянасан дүн:  

¹

Хэсгийн хороо

Өмнөх сонгуулиар хасагдах ёстой нэрийн жагсаалт

Хасагдаагүй жагсаалтад байгаа

1

1-р хэсгийн хороо

159

25

2

2, 3-р хэсгийн хороо

260

2

3

4-р хэсгийн хороо

94

15

4

5-р хэсгийн хороо

5

2

5

7, 8-р хэсгийн хороо

36

4

6

9, 10-р хэсгийн хороо

315

22

7

12-р хэсгийн хороо

80

13

8

13, 14-р хэсгийн хороо

107

26

9

15,16-р хэсгийн хороо

121

14

10

17, 18-р хэсгийн хороо

269

82

11

19-р хэсгийн хороо

35

0

12

20, 21-р хэсгийн хороо

126

10

13

22-р хэсгийн хороо

320

16

14

23-р хэсгийн хороо

128

13

15

24-р хэсгийн хороо

281

4

16

25, 26-р хэсгийн хороо

177

6

17

27, 28-р хэсгийн хороо

273

35

18

29-р хэсгийн хороо

79

15

19

30-р хэсгийн хороо

203

13

20

31-р хэсгийн хороо

239

75

21

32, 33-р хэсгийн хороо

188

53

22

34, 35-р хэсгийн хороо

269

39

23

36, 37-р хэсгийн хороо

145

38

24

38-р хэсгийн хороо

166

28

 

НИЙТ

4075

549

 

Мониторинг хийхэд дараахь  хүндрэлүүд гарч байлаа. Үүнд:

  1. Зарим хэсгийн хороо нэрийн жагсаалтаа үзүүлэхгүй байх,
  2. Зарим хороо бидний жагсаалтад бүртгэгдээгүй, хэсгийн хорооны нэрийн жагсаалтад бүртгэгдсэн хүмүүсийн нэрийг өгөхгүй байх,
  3. Янз бүрийн шалтаг хэлж судлаачдын ажлыг удаашруулан чирэгдэл учруулах,
  4. Судлаачдад өөрсдөө биечлэн сонгогчдын нэрийн жагсаалтад тулгалт хийх боломж олгохгүй, хэсгийн хороодын ажилтнуудаараа нэрийг дуудуулах гэж шахах,
  5. Иргэдийн хаягийн шинэчлэлт хийгдсэнээс бидэнд мэдээлэл өгсөн иргэд шинэ хаягаа мэдэхгүй хуучин хаягаа өгөх, хэсгийн хороон дээрх нэрийн жагсаалтад шинэ хаягаар бүртгэгдсэнээс нэр хаяг зөрөх  гэх мэт бэрхшээл тулгарч байлаа.

Төслийн удирдагч: Ч.Мөнхцэцэг, Филантропи Хөгжлийн Төлөө Төв ТББ
Утас: 316543