АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛГҮЙ, ЁС ЗҮЙТ ТӨРИЙН АЛБА МОНИТОРИНГИЙН тайлан

A- A A+
АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛГҮЙ,  ЁС ЗҮЙТ ТӨРИЙН АЛБА МОНИТОРИНГИЙН тайлан

Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүдийн Хөдөлгөөний Төв аймаг дахь салбар ТББ-аас Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай ” хуулийн 2-р бүлгийн 7,8,9 дүгээр зүйлийн хэрэгжилтэд “Ашиг сонирхлын зөрчилгүй ёс зүйт төрийн алба “ сэдвийн хүрээнд 2015 оны 7 дугаар сарын 20-ноос 2016 оны 01 сарын 20-ны хугацаанд энэхүү мониторингийн төслийг хэрэгжүүлэв. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилго нь нийтийн албан тушаалтны хувийн сонирхол, албаны сонирхол хоорондоо зөрчилдэхээс урьдчилан сэргийлэхэд оршдог. Уг хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн боловч хэрэгжилтийн явц удаашралтай, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар ахиц үр дүн гарахгүй байгаа нь албан тушаалаа урвуулан ашигласан авлигын шинжтэй хэргүүд, иргэд олон нийтийн зүгээс төрийн байгууллага албан тушаалтны ажил үүргээ гүйцэтгэж буй байдалд өгч буй үнэлгээ харуулж байна...үргэлжлэл