Нээлттэй нийгэм форумаас энэ сарын 2-ны өдөр “Төрийн нууц ба тендер” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт, төсвийн хөрөнгийн үр өгөөжтэй зарцуулалтын талаар салбарын мэргэжилтнүүдийн байр суурийг судлаач, иргэний нийгмийн төлөөлөл болон сэтгүүлчдэд сонсгож, мэдээлэл өглөө.
ДэлгэрэнгүйНээлттэй Нийгэм Форум, Тунгаахуй өгөгдөл, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран уг өдрийг угтаж, “Нээлттэй өгөгдлийн үнэ цэн II” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 9 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулав.
ДэлгэрэнгүйЭнэхүү судалгааны хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын төсвийн зарлагын гүйцэтгэл болон тус салбарын хувьд дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн байдлыг авч үзлээ. Судалгаагаар эрүүл мэндийн салбарын төсвийн зарцуулалт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байгаа нь харагдлаа. Манай улсын хувьд Тогтвортой хөгжлийн 3 дахь зорилго буюу ”Эрүүл мэндийг дэмжих” зорилгын хэрэгжилтийг хангахад ихээхэн сорилт тулгарч байна. Иймд эрүүл мэндийн салбарын төсвийн зарлагын гүйцэтгэл, удирдлагыг сайжруулах чиглэлээрх санал, зөвлөмжийг судлаачийн зүгээс гаргалаа. (Нийтлэлийн линк: https://internationalbudget.org/publications/examining-budget-credibility-in-mongolias-health-sector/)
ДэлгэрэнгүйНээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн Зөвлөл “Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит” сэдвээр хийсэн хэлэлцүүлгийн дүнг нэгтгэн Уншигч танд хүргэж байна. Энэ удаагийн Төсвийн шинжилгээгээр төсвийн гүйцэтгэлд төрийн аудитын байгууллагын зүгээс хийсэн аудитын тайланг УИХ-аар хэлэлцэж буй байдал, 2021 оны төсвийн гүйцэтгэл нь бодлого болон хууль, эрх зүйн зохицуулалттай нийцэх байдал, аудитын зөвлөмжийн хэрэгжилт, дотоод аудитын тогтолцоо зэрэгт анхаарах асуудлуудыг хөндөхийн зэрэгцээ төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан, түүний үр нөлөөг сайжруулахын тулд УИХ, Засгийн газар болон Сангийн яамны зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээг санал болгов.
ДэлгэрэнгүйНээлттэй нийгэм форумын дэргэдэх Төсвийн зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр боллоо. Хурлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар танилцуулга хийлээ.
ДэлгэрэнгүйШүүхийн шийдвэрийн судалгаа цувралын энэхүү дугаарт иргэний шүүхийн шийдвэртэй холбоотой дараах хоёр тайланг танилцуулж байна.
ДэлгэрэнгүйНээлттэй Нийгэм Форум (ННФ) нь эрдэс баялгийн салбарын эрх зүйн шинэчлэлд хувь нэмэр оруулах зорилгоор салбарын засаглалын тулгамдсан асуудлаар бодлогын болон хууль зүйн шинжилгээний төслийн шалгаруулалт зарлаж байна.
Дэлгэрэнгүй