Нээлттэй нийгэм форумаас улс, орон нутгийн төсвийн үйл явцын цахим цаглабарыг 2015 оноос ажиллуулж эхэлсэн билээ. Энэхүү цаглабар нь төсвийн байгууллагын захирагчдын төсөв боловсруулах, хэлэлцэх, батлах, тайлагнах зэрэг үйл ажиллагааны хуваарийг иргэд, олон нийтэд мэдэх боломж бүрдүүлдэг. Уг цаглабарт иргэд, олон нийт цахим хаягаа бүртгүүлэн ойрын үед болох төсвийн үйл явцын талаарх мэдээллийг 7 хоногоор нь авах боломжтой.
https://osf.forum.mn/tsaglabar/index.php
Since 2015, the Open Society Forum has been operating an electronic calendar to track national and local budget processes. This calendar provides the public with information on the schedules for budget planning, discussions, approvals, and reporting by budget authorities.