Нээлттэй нийгэм форум нь иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг дэмжих ээлжит сургалтаа зарлаж байна.
Монголын Дата клуб, Датастори криетив агентлагтай хамтран хэрэгжүүлж буй энэ удаагийн сургалтаар нээлттэй мэдээлэл, өгөгдлийг дүгнэн шинжлэх, бодлогын нөлөөлөл болон олон нийтийн мэдээллийн үйл ажиллагаанд ашиглах талаар мэдлэг өгч, өгөгдөлд суурилсан сонирхолтой, содон, ойлгомжтой дүрслэл, түүх бүтээх анхан шатны ур чадвар эзэмшүүлэхийг зорьж байна.
Энэхүү сургалт нь 6 сарын 12-ний Лхагва гаригийн 9:00-13:00 цагт Нээлттэй нийгэм форумын байранд болно. Оролцогчид дасгал ажилд ашиглах зөөврийн компьютертэй ирнэ үү.
Сургалтад 25 хүн хамрагдах боломжтой бөгөөд бүртгэлийг 2024 оны 6 сарын 11-ний 17:00 цаг хүртэл [email protected] хаягаар хийж байна.