Нээлттэй Нийгэм Форумын 2023 оны үйл ажиллагааны жилийн тайлан - ENG

A- A A+
Нээлттэй Нийгэм Форумын 2023 оны үйл ажиллагааны жилийн тайлан - ENG

Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь 2004 онд байгуулагдсан цагаасаа эхлэн ардчилсан сайн засаглал, нийтийн баялгийн удирдлага, эрх зүйн шинэтгэлийн бодлогын тулгамдсан асуудлуудыг иргэний нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачидтай хамтран судлах, шинжилгээ, мониторинг хийн үр дүнг бодлого боловсруулагчид болон олон нийтэд хүргэж улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж ирлээ. Манай байгууллага 2023-2025 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлээ ардчиллын институцуудыг бэхжүүлэх, иргэний нийгмийн орон зайг тэлэх, шүүхийн хараат бус байдлыг дээшлүүлэх, нийтийн баялгийн удирдлага, ил тод хариуцлагатай байдлыг сайжруулах хэмээн тодорхойлсны дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулж, хэрэгжүүлсэн жилийн тайлангаа хүргэж байна.

Бидний үйл ажиллагааг дэмжин, хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд, судлаачид, мэргэжилтнүүддээ болон манай үйл ажиллагааг сонирхон оролцож мэдлэг, туршлага, үзэл бодлоо хуваалцдаг хүмүүст талархал илэрхийлье. Хэрвээ танд энэхүү тайлан болон бидний үйл ажиллагаатай холбогдох санал байх аваас [email protected] хаягаар ирүүлнэ үү. Бид таны саналыг таатай хүлээн авах болно. 

PDF - Нээлттэй Нийгэм Форумын 2023 оны тайлан

 

Since its founding in 2004, the Open Society Forum (OSF) has worked to contribute to Mongolia’s development by partnering with civil society leaders, scholars, and researchers to study, analyze, and monitor key issues in democratic governance, public resource management, and legal reforms. We share the results of these efforts with policymakers and the public. For 2023-2025, our focus is on strengthening democratic institutions, expanding space for civil society, enhancing judicial independence, and improving transparency and accountability in public resource management. We are pleased to present our annual report, reflecting these priorities.

We extend our sincere thanks to the government and non-governmental organizations, researchers, and professionals who have supported and collaborated with us, as well as to all those who have engaged with our work, sharing their knowledge, experience, and insights. If you have any feedback our activities, please send it to [email protected]. We look forward to hearing from you.