Бодлогын асуудал №45 дугаарт Судлаач С.Сүхчулуун нийтийн ашиг сонирхлыг шүүхэд хамгаалахад тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулахад чиглэсэн санал зөвлөмжөө танилцуулж байна. Эрх зүйн орчин, хууль хэрэглээний зөрүүтэй байдлаас шалтгаалан нийтийн ашиг сонирхлыг нэхэмжлэн хамгаалах боломж сүүлийн үед ихээхэн хумигдаж, энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын нэхэмжлэл гаргах эрх улам хязгаарлагдах болсон талаар хөндсөн юм.
Бодлогын асуудал №46 дугаарт Хуульч, өмгөөлөгч Б.Энхцэцэг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын нэгдэн орсон байгаль орчны олон улсын гэрээ конвенцод хэрхэн нийцэж байгааг энэхүү тайлангаар танилцуулж байна. Уг шинжилгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас (хуучин нэрээр) 2024 оны 3 дугаар сард олон нийтэд танилцуулсан хуулийн төсөлд тулгуурлан хийсэн болно.
Дэлгэрүүлж МЭДЭЭЛЛИЙН САН цэсээс танилцана уу.
In Policy Issue No. 45, researcher S. Sukhchuluun outlines the challenges of defending public interests in court and offers recommendations for overcoming them. The policy iscusses how inconsistencies in the legal framework and its application have significantly narrowed the ability to file claims on behalf of public interests, with non-governmental organizations facing increasing restrictions in this area.
In Policy Issue No. 46, lawyer B. Enkhtsetseg examines how the proposed amendments to the Law on Environmental Impact Assessment align with Mongolia’s international environmental agreements and conventions. This analysis is based on the draft law presented to the public by the Ministry of Environment and Tourism (formerly named as such) in March 2024.
For more details, please visit the DATABASE section.