card

“LEGALTALKS ПОДКАСТ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР СУДАЛГАА” ТУСГАЙ ЦУВРАЛЫН ШИНЭ ДУГААР

“LEGALTALKS ПОДКАСТ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР СУДАЛГАА” ТУСГАЙ ЦУВРАЛЫН ШИНЭ ДУГААР

Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралын долоо дахь дугаарт “Шүүхийн шийдвэр судалгаа” цувралын зургаа дугаарт нийтлэгдсэн “Хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой маргаан шийдвэрлэж буй шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй байдал (иргэн, захиргааны шүүхийн хэргийн харьяаллын давхцал)” сэдвийн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Япон Улсын Кюшүгийн их сургуулийн судлаач, докторант С.Батбаяр хөтлөгч МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Хууль зүйн доктор Г.Даваанямтай ярилцлаа.

Дэлгэрэнгүй
Шүүхийн шийдвэрийн судалгаа - Цуврал 10

Шүүхийн шийдвэрийн судалгаа - Цуврал 10

Шүүхийн шийдвэрийн судалгаа цувралын энэхүү дугаарт иргэний шүүхийн шийдвэртэй холбоотой дараах хоёр тайланг танилцуулж байна.   Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор Б.Амарсанаа ахлагчтай судалгааны баг цахим хэлцэлтэй холбоотой маргааныг шүүхэд шийдвэрлэсэн байдлыг судалж, шүүхийн практикт цахим хэлцэл, гэрээний талаарх хуулийн зохицуулалтыг нэг мөр ойлгож хэрэглэх чиглэлээр зөвлөмж боловсруулан танилцууллаа. Хойшид улам бүр нэмэгдэх төлөвтэй энэхүү маргааны төрлийг судалгааны баг судлан,  манай улсын эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал төдийгүй шинэ тутам үүсэж болзошгүй асуудлыг тодорхойлсон байна. МУ-ын Иргэний хуулийн 413-419 дүгээр зүйлд худалдааны төлөөлөгч, зуучлагч, комиссын харилцааны талаар зохицуулсан бөгөөд шүүхэд эдгээр зохицуулалтыг хэрхэн хэрэглэж байгааг “Сайн туршлага” ТББ-ын судлаач, МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Г.Давааням, хуульч Г.Уянга нар судалсан болно. Шүүхийн практикт худалдааны зуучлагч, худалдааны төлөөлөгч, комисс гэрээг өөр хооронд нь болон бусад төсөөтэй гэрээнээс тэр бүр ялгаж чадахгүй байгааг онцолж, цаашид холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглэх талаар тодорхой зөвлөмж санал болгожээ.  Судлаач С.Сүхчулуун нь ННФ-ын тэтгэлгээр байгаль орчны бохирдолтой холбоотой нийтийн эрх ашгийн маргаан шийдвэрлэж байгаа шүүхийн практикийг судлан нийтэлж байсан бөгөөд энэ удаад тус судалгаанаас улбаалан захиргааны хэргийн шүүхэд төлөөлөх эрхийн хүрээнд “хангалттай сонирхол илэрхийлэх” зохицуулалтыг гүнзгийрүүлэн судалжээ. Энэхүү судалгаа нь иргэний нийгмийн байгууллагууд тэр дундаа нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах процесст оролцогч  талуудад чухал ач холбогдолтой эх сурвалж болно гэж үзэж байна. Судлаач Б.Хонгорзул, Б.Содномдаржаа нар хамтран захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байдлыг судалж, шийдвэрийн биелэлтийг хангах талаарх маргаан иргэний шүүхийн харьяалалд байгаа нь захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлд нөлөөлж байгааг тодорхой шийдвэрүүдэд үндэслэн гаргаж ирсэн байна.

Дэлгэрэнгүй
“LEGALTALKS ПОДКАСТ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР СУДАЛГАА” ТУСГАЙ ЦУВРАЛЫН ШИНЭ ДУГААР

“LEGALTALKS ПОДКАСТ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР СУДАЛГАА” ТУСГАЙ ЦУВРАЛЫН ШИНЭ ДУГААР

“LEGALTALKS ПОДКАСТ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР СУДАЛГАА” Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралын зургаа дахь дугаарт “Шүүхийн шийдвэр судалгаа” цувралын дөрөв дүгээрт нийтлэгдсэн “Эдийн бус хохирол нөхөн төлүүлэх тогтолцооны талаарх онолын асуудал ба Монгол Улсын шүүхээр эдийн бус хохирлыг нөхөн төлүүлж буй байдал” сэдвийн хүрээнд Нагояагийн их сургуулийн хууль зүйн магистр, хуульч Б.Ариунзаяа хөтлөгч ННФ-ын Шүүхийн шийдвэр судалгааны редакцын зөвлөлийн гишүүн хуульч С.Билгүүнтэй ярилцлаа. Legaltalks подкастыг хүссэн үедээ хэзээ ч сонсох боломжтой байдлаар олон платформ дээр байршуулдаг бөгөөд шинэ дугаарыг дараах холбоосоор орж сонирхоно уу.

Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ХУУЛЬ

Монгол Улсын Их Хурал 2023 оны 1-р сарын 23-ны өдөр “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль” (цаашид Олон нийтийн сүлжээний хууль гэх)-ийг батлав. Хуулийг өргөн барьснаас хойш гурав хоногт хэлэлцэн баталсан нь “Ковид”-ын хуулийг яаравчлан баталсан хугацаанаас ч ахархан байгаа нь юуны өмнө анхаарал татна. Олон нийтийн сүлжээний хууль нь 2023 оны 2-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх байсан боловч Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 2-р сарын 27-нд (уг хууль болоод түүнийг дагалдах дөрвөн хуульд тусах нэмэлт, өөрчлөлтөд1) хориг тавиад байна.

Дэлгэрэнгүй
Бодлогын судалгааны арга зүй танилцуулах сургалтад урьж байна

Бодлогын судалгааны арга зүй танилцуулах сургалтад урьж байна

ННФ -аас иргэний нийгмийн байгууллагуудад зориулан бодлогын судалгааны арга зүйн сургалт зохион байгуулж байна (хөтөлбөрийг хавсаргав). Сургалтаар бодлогын судалгааны зорилго, төрөл хэлбэр, бусад судалгаанаас ялгагдах онцлог зэрэг суурь мэдээлэл өгөхийн зэрэгцээ бодлогын судалгааны асуудлыг томьёолох, судалгааг төлөвлөхтэй холбоотой дасгал ажил хийх юм.  

Дэлгэрэнгүй
Эрх зүйн хөтөлбөрийн хүрээнд мониторингийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Эрх зүйн хөтөлбөрийн хүрээнд мониторингийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн хөтөлбөрөөс шүүхийн шийдвэрийн ил тод байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хараат бус хөндлөнгийн мониторинг хийх тэтгэлэгт төслийн уралдаант шалгаруулалт зарлаж байна.

Дэлгэрэнгүй
“LEGALTALKS ПОДКАСТ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР СУДАЛГАА” ТУСГАЙ ЦУВРАЛЫН ШИНЭ ДУГААР

“LEGALTALKS ПОДКАСТ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР СУДАЛГАА” ТУСГАЙ ЦУВРАЛЫН ШИНЭ ДУГААР

Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралыг бэлтгэн танилцуулж байна. Цуврал подкастын гурав дахь дугаарт “Шүүхийн шийдвэр судалгаа” цувралын гурав дугаарт  нийтлэгдсэн “Цалин хөлсний маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн шинжилгээ” сэдвийн хүрээнд судлаач Б.Анхзаяа, Ц.Уянга нар ярилцлаа. Legaltalks подкастыг хүссэн үедээ хэзээ ч сонсох боломжтой байдлаар олон платформ дээр байршуулдаг бөгөөд шинэ дугаарыг дараах холбоосоор орж сонирхоно уу.