card

“LEGALTALKS ПОДКАСТ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР СУДАЛГАА” ТУСГАЙ ЦУВРАЛЫН ШИНЭ ДУГААР

“LEGALTALKS ПОДКАСТ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР СУДАЛГАА” ТУСГАЙ ЦУВРАЛЫН ШИНЭ ДУГААР

Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралыг бэлтгэн танилцуулж байна. Цуврал подкастын гурав дахь дугаарт “Шүүхийн шийдвэр судалгаа” цувралын гурав дугаарт  нийтлэгдсэн “Цалин хөлсний маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн шинжилгээ” сэдвийн хүрээнд судлаач Б.Анхзаяа, Ц.Уянга нар ярилцлаа. Legaltalks подкастыг хүссэн үедээ хэзээ ч сонсох боломжтой байдлаар олон платформ дээр байршуулдаг бөгөөд шинэ дугаарыг дараах холбоосоор орж сонирхоно уу.

Дэлгэрэнгүй
Шүүхийн шийдвэр судалгаа  цуврал 9

Шүүхийн шийдвэр судалгаа цуврал 9

Шүүхийн шийдвэрийн судалгаа цувралын энэхүү дугаарт иргэний шүүхийн шийдвэртэй холбоотой дараах хоёр тайланг танилцуулж байна.   Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор Б.Амарсанаа ахлагчтай судалгааны баг цахим хэлцэлтэй холбоотой маргааныг шүүхэд шийдвэрлэсэн байдлыг судалж, шүүхийн практикт цахим хэлцэл, гэрээний талаарх хуулийн зохицуулалтыг нэг мөр ойлгож хэрэглэх чиглэлээр зөвлөмж боловсруулан танилцууллаа. Хойшид улам бүр нэмэгдэх төлөвтэй энэхүү маргааны төрлийг судалгааны баг судлан,  манай улсын эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал төдийгүй шинэ тутам үүсэж болзошгүй асуудлыг тодорхойлсон байна. МУ-ын Иргэний хуулийн 413-419 дүгээр зүйлд худалдааны төлөөлөгч, зуучлагч, комиссын харилцааны талаар зохицуулсан бөгөөд шүүхэд эдгээр зохицуулалтыг хэрхэн хэрэглэж байгааг “Сайн туршлага” ТББ-ын судлаач, МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Г.Давааням, хуульч Г.Уянга нар судалсан болно. Шүүхийн практикт худалдааны зуучлагч, худалдааны төлөөлөгч, комисс гэрээг өөр хооронд нь болон бусад төсөөтэй гэрээнээс тэр бүр ялгаж чадахгүй байгааг онцолж, цаашид холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглэх талаар тодорхой зөвлөмж санал болгожээ.  Судлаач С.Сүхчулуун нь ННФ-ын тэтгэлгээр байгаль орчны бохирдолтой холбоотой нийтийн эрх ашгийн маргаан шийдвэрлэж байгаа шүүхийн практикийг судлан нийтэлж байсан бөгөөд энэ удаад тус судалгаанаас улбаалан захиргааны хэргийн шүүхэд төлөөлөх эрхийн хүрээнд “хангалттай сонирхол илэрхийлэх” зохицуулалтыг гүнзгийрүүлэн судалжээ. Энэхүү судалгаа нь иргэний нийгмийн байгууллагууд тэр дундаа нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах процесст оролцогч  талуудад чухал ач холбогдолтой эх сурвалж болно гэж үзэж байна. Судлаач Б.Хонгорзул, Б.Содномдаржаа нар хамтран захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байдлыг судалж, шийдвэрийн биелэлтийг хангах талаарх маргаан иргэний шүүхийн харьяалалд байгаа нь захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлд нөлөөлж байгааг тодорхой шийдвэрүүдэд үндэслэн гаргаж ирсэн байна.

Дэлгэрэнгүй
“LEGALTALKS ПОДКАСТ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР СУДАЛГАА” ТУСГАЙ ЦУВРАЛ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

“LEGALTALKS ПОДКАСТ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР СУДАЛГАА” ТУСГАЙ ЦУВРАЛ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралыг бэлтгэн танилцуулж байна. Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралыг бэлтгэн танилцуулж байна. Оюуны Инноваци ТББ нь хуульч, эрх зүйч, судлаач нарт зориулан эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, сэдвийн талаар дэлгэрүүлэн хэлэлцэх, түгээх, салбарын шинэ соргог болон тулгамдсан асуудал, мэдээ мэдээллийн талаар мэргэжлийн, сонирхолтой яриа өрнүүлэх зорилго бүхий LegalTalks подкастыг 2019 оны 9 сараас эхлэн хүргэж эхэлсэн бөгөөд нийт 20 дугаарыг нийтэлжээ. Нээлттэй Нийгэм Форум 2018 оноос эхлэн ШүүхийН шийдвэр судалгаа төслийг хэрэгжүүлж 50 гаруй судалгааны төслийг дэмжин хэрэгжүүлээд байна. Энэхүү хамтарсан подкастын цувралаар Шүүхийн шийдвэр судалгаа цувралд нийтлэгдсэн судалгаанаас сорчлон хүргэхээр бэлдлээ.

Дэлгэрэнгүй
Зорчих эрхийг хязгаарлах ялын тухай ойлголт, түүний шинжийг онол, практикийн түвшинд авч үзэж, гадаад орны туршлага, өөрийн орны хэрэгжилтэд дүн шинжилгээ хийн, зөвлөмж, санал боловсрууллаа

Зорчих эрхийг хязгаарлах ялын тухай ойлголт, түүний шинжийг онол, практикийн түвшинд авч үзэж, гадаад орны туршлага, өөрийн орны хэрэгжилтэд дүн шинжилгээ хийн, зөвлөмж, санал боловсрууллаа

Зорчих эрхийг хязгаарлах ялын тухай ойлголт, түүний шинжийг онол, практикийн түвшинд авч үзэж, гадаад орны туршлага, өөрийн орны хэрэгжилтэд дүн шинжилгээ хийн, зөвлөмж, санал боловсрууллаа.

Дэлгэрэнгүй