Баянхонгор аймгийн Баянхонгор сумын эдийн засгийн хөгжлийн стратеги (2007-2015)
Монгол шиг шилжилтийн эдийн засагтай орнуудын хөгжлийн тэргүүлэх зорилгуудын тоонд шинээр төрөн гарч буй хувийн хэвшлийнхэнд зориулж бизнес эрхлэх тааламжтай орчин бүрдүүлэх, орон нутгийн эдийн засгийн хөгжилд (ОНЭЗХ) зориулсан нэгдмэл, олон талт төлөвлөгөөг өөрсдийн санаачилгаар боловсруулах явдал ордог. Сүүлийн жил гаруй хугацаанд Нээлттэй Нийгэм Хүрээлэн болон Нээлттэй Нийгэм Форумаас Монгол улсын 4 суманд орон нутгийн ард иргэдийн цаашдын хөгжлийн хэрэгцээгээ илүү сайн төлөвлөж, удирдах чадавхийг бэхжүүлэх ажлыг санаачилан хэрэгжүүлж байна. Энэхүү “Оролцогчдын хамтын ажиллагаанд тулгуурлан орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх нь” (DELTA) хэмээх төслийг өмнө нь ННХ, Дэлхийн Банкнаас Зүүн Европт хэрэгжүүлсэн туршлагад үндэслэн хэрэгжүүлсэн юм. Үүний үндсэн санаа нь орон нутгийн хүн амын томоохон бүлгүүд, түүний дотор төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгмийнхэн хамтран хөгжлийн таатай нөхцөл, боломжуудыг шинжлэх, алсын хараа, зорилго, зорилтуудаа тодорхойлох, улмаар тэдгээрт хүрэхэд чиглэсэн тодорхой, ач холбогдол бүхий төсөл, алхмуудыг боловсруулж гаргахад оршиж байсан юм.
Уналтаас сэргэлтэд: Монгол Улсын багаас дээш шатны боловсрол судалгааны дэлгэрэнгүй тайлан
Уналтаас сэргэлтэд: Монгол Улсын багаас дээш шатны боловсрол судалгааны хураангуй
Таван Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаарх санал зөвлөмж
Таван Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаарх санал зөвлөмж
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2015
Файлын төрөл: doc
Файл: /uploads/site/1126/res_mat/2015/Final copy of Comments on TT Draft Agreement Final.docx
Түлхүүр үг: