ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙГ ДЭМЖИХ
Монгол Улсад өрнөж буй эрх зүйн шинэчлэл, тэр дундаа эрүүгийн эрх зүйн шинэчлэлд түлхэц болох бодлогын дүн шинжилгээ, судалгаа хийхийн сацуу, хуулийн болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд мониторинг хийх, эрх зүйн шинэчлэлийн үзэл санааг холбогдох талууд, олон нийтэд хүргэх зорилготой сургалт, нөлөөллийг төрийн болон иргэний нийгмийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн нөлөөллийн үйл ажиллагаанд цахим нөлөөллийн аян, хэлэлцүүлэг өрнүүлэх, урлагаар дамжуулан мэдлэг түгээх, стратегийн өмгөөлөл зэрэг шинэлэг арга хэрэгслийг хослуулан ажиллахыг эрмэлздэг.Мөн тус хөтөлбөрийн хүрээнд хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизмыг ашиглан монгол дахь хүний эрхийн нөхцөл байдлыг дээрдүүлэх, олон ургальч үзэл бодлыг уралдуулах хэлэлцүүлэг өрнүүлэх, ялангуяа хүний эрхийн тулгамдаж буй асуудалд олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах замаар ахиц дэвшил гарахад нөлөөлөхийг зорьж ажилладаг. ННФ нь хүний эрхийн ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, онолын түвшинд хөгжүүлэх, хүний эрхийн зарчим, хандлагыг бүхий л салбарт гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор хүний эрхийн цуврал лекц (2012 оноос), “Хүний эрхийн тухай ярилцья” сар тутмын өглөөний уулзалт (2013 оноос)-ыг ХЭҮК-той, “Хүний эрхийн кино хэлэлцүүлэг” (2015 оноос)-ийг Эмнести интернэшнл монгол ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна.
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум нь
Монголын хуульчдын холбоотой
хамтран “Үзэл бодол” цуврал
хэлэлцүүлэг эхлүүлээд байгаа
бөгөөд эхнийхийг “Гүтгэлэг
гэмт хэрэг мөн үү?” сэдвийн
хүрээнд зохион байгууллаа.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2019
Төрөл:Чухал сэдэв
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2019/Chuhal_sedev_April.pdf
Түлхүүр үг:Гүтгэлэг гэмт хэрэг мөн үү?
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
"Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал: Монгол Улсын жишээ” сэдэвт Олон улсын бага хурлын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн суурь бүтэц, үзэл баримтлал, хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиар хэрхэн бататган бэхжүүлсэн, шүүх эрх мэдлийн гүйцэтгэж буй үүрэг ба тулгамдаж байгаа асуудлууд, эрх мэдлийн хяналт тэнцэл, Үндсэн хуулийг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага зэрэг сэдвүүдээр үндсэн илтгэлүүд хэлэлцүүлснийг эмхэтгэж гаргав.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2018
Төрөл:Эмхэтгэл
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2019/Undsen huuliin HUrliin emkhetgel.pdf
Түлхүүр үг:ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДАЛ: МОНГОЛ УЛСЫН ЖИШЭЭ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2019-01-30
Бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэрэгт ял оногдуулж буй байдалд хийсэн дүн шинжилгээ
2019-01-30
Энэхүү судалгааны хүрээнд бага насны хүүхдийг алах болон хүчиндэх гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлах, оногдуулж
буй ялын байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр санал, зөвлөмж боловсруулахыг зорилоо.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2019
Төрөл:Бодлогын судалгааны тайлан
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2020/ChildVictims_Researchreport.pdf
Түлхүүр үг:БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ АЛАХ БОЛОН ХҮЧИНДЭХ ГЭМТ ХЭРЭГТ ЯЛ ОНОГДУУЛЖ БУЙ БАЙДАЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Өршөөлийн хууль тогтоомжийн үр нөлөөг судалснаар хууль тогтоогч, иргэний нийгмийн байгууллага, олон нийтийг судалгаанд суурилсан бодит мэдээлэл, түүнд тулгуурлан гаргасан оновчтой
зөвлөмжөөр хангах, өршөөлийн хуулийн хэрэгцээ, шаардлагыг зөв тодорхойлох, хуулийн эерэг, сөрөг талыг харьцуулж сөрөг нөлөөллийг бууруулах арга, бодлогын хувилбарыг тодорхойлох ач холбогдолтой.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2019
Төрөл:Бодлогын судалгааны тайлан
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2019/Urshuuliinhuuliinshinjilge.pdf
Түлхүүр үг:Өршөөлийн хуулиудад хийсэн дүн шинжилгээ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Энэхүү судалгааны хүрээнд гэрч, хохирогчийг үр дүнтэй, бодитой хамгаалахтай холбоотойгоор дотоодын хууль тогтоомжийг олон улсын хэм хэмжээнд хэрхэн уялдуулах, олон улсын сайн туршлагад нийцүүлэн хэрэгжүүлэхтэй холбоотой зөвлөмж гаргав.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2019
Төрөл:Бодлогын судалгааны тайлан
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2019/Gerchhohirogchiinhamgalalt.pdf
Түлхүүр үг:Гэрч, хохирогчийн хамгаалалт
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Эрүүгийн хэргийг шүүхээс буцаах эсэх асуудлаар нийгэмд өрнөж буй хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулах зорилгоор “Эрүүгийн хэргийг шүүхээс буцаах нь буруу” сэдвийн хүрээнд зарчмын өөр байр суурь бүхий
мэргэжилтнүүдийн оролцоотой энэ удаагийн “Үзэл бодол” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж,
хэлэлцүүлгийн тэмдэглэлийг толилуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2019
Төрөл:Чухал сэдэв
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2019/Chuhalsedev_Eruugiinhergiigshuuheesbutsaahniburuu.pdf
Түлхүүр үг:Чухал Сэдэв - Эрүүгийн хэргийг шүүхээс буцаах нь буруу
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Манай улсын хувьд энэхүү судалгааг хөндлөнгийн байгууллагаар
жил бүр хийлгэх үүргийг цагдаагийн байгууллагад хүлээлгэсэн бөгөөд сүүлийн 5 жилд
тасралтгүй хийж байгаа юм. Энэ удаагийн судалгааны онцлог нь анх удаа үндэсний хэмжээнд хийгдэж байгаагаас гадна олон улсын аргачлалын дагуу явагдаж байгаа явдал юм.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2018
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2018/Tsagdaagiin_baiguullagiin_uil_ajillagaanii_unelgee.pdf
Түлхүүр үг:Цагдаагийн байгууллага- Хэрэглэгчийн үнэлгээ - 2017
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Энэхүү судалгааны онцлог нь анх удаа үндэсний хэмжээнд хийгдэж байгаагаас гадна олон улсын аргачлалын дагуу явагдаж байгаа явдал юм. Үүний зэрэгцээ
цагдаагийн албаны шинэчлэл эхлээд 4 орчим жил болоод байгаа тул шинэчлэлийн үр нөлөөг үнэлэхэд тодорхой хувь нэмэр оруулах боломжтой.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2017
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2020/Tsagdaagiinbaiguullagiinuilajillagaaniiunelgee.pdf
Түлхүүр үг:Цагдаагийн байгууллага-Хэрэглэгчийн үнэлгээ 2017 он
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2018-03-30
Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүргийн хэрэгжилт
2018-03-30
Тус мониторингийн хүрээнд Улаанбаатар хотын ХУД-ийн 13-р хороо, Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн цагдаагийн хэлтсүүдийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөхийг зорьсон болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2018
Төрөл:Монитор
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2018/OSF_monitoring_17.pdf
Түлхүүр үг:Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүргийн хэрэгжилт
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2018-03-30
Цагдаагийн алба хаагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн талаар гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлт
2018-03-30
Мониторингид 2014-2017 онд Увс аймгийн ЗДТГ-ын 70452222 тоот утсанд болон иргэд, хуулийн этгээдээс цагдаагийн байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдол, түүний шийдвэрлэлтийг хамруулсан болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2018
Төрөл:Монитор
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2018/OSF_monitoring_18.pdf
Түлхүүр үг:Цагдаагийн алба хаагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн талаар гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлт
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих