ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙГ ДЭМЖИХ
Монгол Улсад өрнөж буй эрх зүйн шинэчлэл, тэр дундаа эрүүгийн эрх зүйн шинэчлэлд түлхэц болох бодлогын дүн шинжилгээ, судалгаа хийхийн сацуу, хуулийн болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд мониторинг хийх, эрх зүйн шинэчлэлийн үзэл санааг холбогдох талууд, олон нийтэд хүргэх зорилготой сургалт, нөлөөллийг төрийн болон иргэний нийгмийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн нөлөөллийн үйл ажиллагаанд цахим нөлөөллийн аян, хэлэлцүүлэг өрнүүлэх, урлагаар дамжуулан мэдлэг түгээх, стратегийн өмгөөлөл зэрэг шинэлэг арга хэрэгслийг хослуулан ажиллахыг эрмэлздэг.Мөн тус хөтөлбөрийн хүрээнд хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизмыг ашиглан монгол дахь хүний эрхийн нөхцөл байдлыг дээрдүүлэх, олон ургальч үзэл бодлыг уралдуулах хэлэлцүүлэг өрнүүлэх, ялангуяа хүний эрхийн тулгамдаж буй асуудалд олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах замаар ахиц дэвшил гарахад нөлөөлөхийг зорьж ажилладаг. ННФ нь хүний эрхийн ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, онолын түвшинд хөгжүүлэх, хүний эрхийн зарчим, хандлагыг бүхий л салбарт гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор хүний эрхийн цуврал лекц (2012 оноос), “Хүний эрхийн тухай ярилцья” сар тутмын өглөөний уулзалт (2013 оноос)-ыг ХЭҮК-той, “Хүний эрхийн кино хэлэлцүүлэг” (2015 оноос)-ийг Эмнести интернэшнл монгол ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна.
Шинэ
2011-09-26
Хүний эрхийн төлөө: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа, нөлөөлөл
2011-09-26
Гарын авлага нь хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, хүний эрхийн багш, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүний эрхийн мэдлэгээ дээшлүүлэх, бусдад зааж сургахад нь тус дөхөм үзүүлэх практик хэрэглэгдэхүүн болно гэж найдаж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:PDF
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/Hunii erkh_Pages.pdf
Түлхүүр үг:Хүний эрхийн төлөө: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа, нөлөөлөл
Хөтөлбөр:*
Шинэ
Энэ номоор дамжин “стратегийн өмгөөлөл” гэсэн шинэ ойлголт, мэдлэг Монгол улсад нэвтрэн орж байна. Монголчууд бид тодорхой хүний, үйлчлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхлын өмгөөллийг сайн мэднэ. Тэгвэл нийтийн эрх ашгийг хамгаалахын төлөө хийгддэг өмгөөлөл гэж байдаг ажээ. Ийм өмгөөллийг стратегийн өмгөөлөл хэмээн дэлхийн олон улс оронд нэрлэж заншжээ. Гарын авлагаас үргэлжлүүлэн танилцана уу.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2006
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/strategy umguulul pages last.pdf
Түлхүүр үг:Стратегийн өмгөөлөл: Нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах нь
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Жилийн тайлан
Файл татах:/uploads/users/3093/files/AnnualReport%202010.pdf
Түлхүүр үг:Нээлттэй Нийгэм Форум 2010 оны жилийн тайлан
Хөтөлбөр:*
Шинэ
Монгол Улсын Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдон энэхүү асуудал нь бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, судлаачдын анхаарлын төвд байна. Тиймээс энэ удаагийн судалгаагаар Монгол Улсын бизнесийн орчныг үнэлэх, Засгийн газраас энэ чиглэлээр хийж буй үйл ажиллагаанд мониторинг хийхийн хамт зорилгодоо хэр хүрч буйг дүгнэх, цаашдаа бизнесийн орчныг сайжруулахад бодлогын болон бусад ямар арга хэмжээ авбал зохистой байх талаар судлан үр дүнг танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2011
Төрөл:Судалгаа
Файл татах:http://forum.mn/res_mat/OSF/Forum_economic_freedom_2010.pdf
Түлхүүр үг:Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөний тойм-2010
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Орон нутгийн төсвийн ил тод байдлын судалгаа нь Монгол Улсын аймгууд болон нийслэл хотын төр, захиргааны байгууллагын түвшинд төсвийн баримт бичгийн ил тод байдал, төсвийн явцад иргэд оролцох боломжийг хараат бус байр сууринаас үнэлэх анхны оролдлого юм. Уг төслийг Олон улсын төсвийн түншлэл байгууллагын Нээлттэй төсвийн санаачлагын санхүүгийн болоод арга зүйн дэмжлэгтэйгээр Нээлттэй Нийгэм Форум, “Иргэд Төсвөө Хянана” иргэний нийгмийн сүлжээтэй хамтран хэрэгжүүллээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2011
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/Forum_tusuv_sudalgaa_book_b.pdf
Түлхүүр үг:Орон нутгийн төсвийн ил тод байдал 2011
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2011-09-02
Ерөнхий боловсролын сургуулийн иргэний боловсролын сургалтанд хийсэн үнэлгээ, мониторинг
2011-09-02
Ерөнхий боловсролын сургуулийн иргэний боловсролын сургалтын (Иргэншил хичээл) өнөөгийн нөхцөл байдал, түүний хэрэгжилт болон үр дүнд нөлөөлж буй хүчин зүйлс, тулгамдаж буй сорилт бэрхшээлүүдийг тодорхойлж, улмаар түүний чанар, үр нөлөөг сайжруулахад чиглэсэн бодлогын зөвлөмж гаргахад энэхүү судалгааны ажлын зорилго оршино.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2011
Төрөл:Мониторинг
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2011/pages_CivicEducation.pdf
Түлхүүр үг:Ерөнхий боловсролын сургуулийн иргэний боловсролын сургалтанд хийсэн үнэлгээ, мониторинг
Хөтөлбөр:*
Шинэ
Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол улсын хүн амын шилжилт хөдөлгөөн, нутагшилт суурьшил, хөдөлмөрийн зах зээлийн байдалд дүн шинжилгээ хийж, бодлогын зөвлөмж, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулахад орших бөгөөд энэхүү зорилгод хүрэхийн тулд дараахь зорилтыг тодорхойлж байна.
Хэвлэн нийтэлсэн:Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хороо
Он:2011
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2012/Labor Market_NDIC.pdf
Түлхүүр үг:Хүн амын нутагшилт, суурьшил, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа
Хөтөлбөр:*
Шинэ
2011-06-17
White paper: Information and Communications Technology Development of Mongolia 2010
2011-06-17
The current paper aims to provide comprehensive information on the development of ICT sector in Mongolia.
Хэвлэн нийтэлсэн:ICTPA
Он:2010
Төрөл:Ном
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2011/White Paper on ICT Development, Mongolia-2010.pdf
Түлхүүр үг:White paper: Information and Communications Technology Development of Mongolia 2010
Хөтөлбөр:*
Шинэ
2011-06-17
White paper: Information and Communications Technology Development of Mongolia 2011
2011-06-17
The current paper is a special edition dedicated to the 90th anniversary of the development of ICT in Mongolia.
Хэвлэн нийтэлсэн:ICTPA
Он:2011
Төрөл:Ном
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2011/White Paper on ICT Development, Mongolia -2011.pdf
Түлхүүр үг:White paper: Information and Communications Technology Development of Mongolia 2011
Хөтөлбөр:*
Шинэ
2011-06-08
“МҮОНТ-ийн шилжилтийн үеийн төлбөрийн бүтэц, мэдээ, нэвтрүүлгийн агуулгын мониторинг-2
2011-06-08
Энэхүү судалгааг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн /цаашид МҮОНТ гэх/ хөтөлбөр, нэвтрүүлгийн өнөөгийн байдал “Олон Нийтийн Радио Телевизийн хууль” болон сэтгүүлзүйн мэргэжлийн стандартад нийцэж буй эсэхийг үнэлж, 2007 онд хийсэн мониторингийн дүнтэй харьцуулан ахиц, дэвшлийг тодорхойлох зорилгоор хэрэгжүүлэв.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2011
Төрөл:Мониторинг
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2011/MNB monitoring report mong editfinal.pdf
Түлхүүр үг:“МҮОНТ-ийн шилжилтийн үеийн төлбөрийн бүтэц, мэдээ, нэвтрүүлгийн агуулгын мониторинг-2
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь

