Нээлттэй Нийгэм Форум шүүхийн шийдвэрийн судалгааны тавдугаар цувралаараа эрүүгийн шүүхийн шийдвэрийн судалгааг хүргэж байна.
2015 оны Эрүүгийн хууль, 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд олон зохицуулалт шинээр орсныг иргэд төдий л сайн мэдэхгүйгээс өөрт тохиолдсон гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хуулийн байгууллагад хандан хохирлоо барагдуулж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэж тэр бүр чадахгүй байна. Хөгжлийн эрх зүйн төв ТББ болон Санхүү, бизнесийн эрх зүйн судалгааны хүрээлэнгийн зүгээс дээрх хуулиудын чухал ач холбогдол бүхий зүйл, заалтуудын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлээ.
Энэ удаагийн дугаарыг Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Шүүхийн шийдвэрийн судалгааны Редакцын зөвлөлийн гишүүн, эрүүгийн эрх зүйн судлаач Г.Оюунболд редакторлан ажилласныг онцолж байна.
Манай хуудаснаас танилцана уу. https://forum.mn/product/233077