Шүүхийн шийдвэрийн судалгаа - Цуврал 7

A- A A+
Шүүхийн шийдвэрийн судалгаа - Цуврал 7

“Шүүхийн шийдвэрийн судалгаа” 7 дугаар цувралыг танилцуулж байна.

Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2018 оноос эхлэн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх сонирхолтой судлаачдын дунд судалгааны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 56 судалгааны тэтгэлэг олгож 39 судалгааны тайланг эмхэтгэл, цуврал хэлбэрээр нийтэлж уншигчдын хүртээл болгоод байна.  Тэтгэлэг авсан судалгааны төслийн дэлгэрэнгүй жагсаалтыг эндээс харна уу.  

2021 оноос эхлэн бие даасан Редакцын зөвлөлийн дэмжлэгтэйгээр судалгааны төслийн сонгон шалгаруулалт, тайлангийн чанарт хяналт тавьж, боловсронгуй болгон ажиллаж ирлээ. Тус зөвлөлийн эрхлэн гаргаж буй 7 дугаарт цувралд “Бага үнийн дүнтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэж буй шүүхийн практикт хийсэн дүн шинжилгээ”, “Арбитрын үндсэн шийдвэртэй холбоотой иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн практик”, “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлаас үүссэн хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ” зэрэг судалгааны тайлан багтсан болно. 

2022 оны туршид нээлттэй зарын дагуу нийт 17 төсөл хүлээн авснаас 9 судалгааны төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж тэтгэлэг олгоод байна. Шүүхийн шийдвэрийн судалгааны зарыг эндээс харна уу. Судалгааны төслийг 2022 оны 12 сарын 31-нийг дуустал [email protected] хаягаар хүлээн авах тул сонирхсон, шаардлага хангасан судлаач нар оролцохыг урьж байна.