Нээлттэй Нийгэм Форум, Сэтгүүл зүйн инноваци, хөгжлийн Үүр төв ТББ-ууд хамтран "Цахим аюулгүй байдал, мэдээллийн боловсрол" сэдвээр 2023 оны 2 дугаар сарын 2-ний өдөр богино сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар иргэний нийгмийн байгууллагын ажилтан, идэвхтнүүд цахим халдлагын хэлбэр, тэдгээрээс өөрийгөө хамгаалах аргууд, цахим орчинд үйлдэгддэг залилангийн шинжтэй гэмт хэрэгт өртөхгүй байх зан үйлтэй танилцаж цахим аюулгүй байдлын анхан шатна мэдлэг мэдээлэлтэй боллоо. Мөн цахим орчинд хуурамч мэдээллийг илрүүлэн, тархалтыг нь таслан зогсоох мэргэжлийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаатай Сэтгүүл зүйн инноваци, хөгжлийн Үүр төвийн жишээн дээр танилцаж, уг байгууллагын баримт шалгагч нараас мэдээлэлд орсон зурган баримтыг шалгах, эх сурвалжийг нь тогтоох аргад суралцлаа.
Иргэний нийгмийнхэнд зориулсан мэдээллийн аюулгүй байдлын анхан шатны сургалт - PPT
Эх сурвалжийг шалгах арга - PPT